“Киви” хамтлагийн ахлагч Ука өнгөрсөн амралтын өдөр Гачуурт дахь “Монгол шилтгээн”-д саатлаа. Тэрбээр амьд хөгжмийн “Playtime 2011” наадмын хоёр дахь өдөр ирж, бүтэн өдрийн турш амьд хөгжмийн хэмнэл дор бүжиглэн цагийг зугаатай өнгөрүүлсэн юм. Ука өөртэйгөө усны дусал мэт адилхан дүү охинтойгоо шаргал үсээрээ онцгойрон тэнд цугласан залуусын нүдийг хужирлав. Харин тэд хамтдаа зургаа татуулахыг хүссэн хэн бүхэнд их л уриалгахан хандаж байсан шүү. Бороо шиврэхэд Ука өмсч ирсэн цэцэгтэй богино даашинзаа скинни жийнсээр сэлгээд авсан нь эртнээс бэлтгэлтэй зорьж ирснийг нь илтгэж байлаа.
Г.Даша