“Улаанбаатар” хоёр байр урагшиллаа

Хуучирсан мэдээ: 2016.09.26-нд нийтлэгдсэн

“Улаанбаатар” хоёр байр урагшиллаа

МХБХ-ны тэмцээн уралдаануудаас нэр хүнд, шагналын сангаараа хамгийн дээд зэрэглэлд тооцогдох “Хүрхрээ” лигийн 16 дугаар тойргийн хүрээнд нийслэлээрээ овголсон багууд өчигдөр тоглолоо.

“Улаанбаатар сити” болон “Улаанбаатар” багууд энэ улиралын эхний тоглолтодоо Б.Төгсбилэг, Г.Гангэрэл нарын гоёмсог гоолуудаар тэнцэж байсан. Энэ удаагийн тулаанд “Улаанбаатар” хожих юм бол өрсөлдөгчийнхээ дээр бичигдэх боломжтой байлаа. Тийм ч учираас Фукуда Жуны залуус тоглолтыг санаачлагыг эхнээс нь гартаа авч тоглолоо.

Нэгдүгээр үеийн 16 дахь минутад “Улаанбаатар” багийн хагас хамгаалагч О.Дэлгэр торгуулийн талбайн гаднаас тооны харьцааг нээсэн. Түүний гоолын баяртай зэрэгцээд 18’ Р.Содномрагчаа багийнхаа тэргүүллийг дахин нэг гоолоор нэмсэн юм. Түүгээр ч зогсохгүй эхний хагасын сүүлийн мөчид “Улаанбаатар” багийн ахлагч А.Чинзориг тоог 3:0 болгон, тэргүүллээ баталгаажуулах боломжтой байсан ч түүний цохьсон бөмбөгийг Итали хаалгач Ратто Жиакома амжилттай хаасан.

Хоёрдугаар үед “Хотынхон” үр дүнг эргүүлэхийн төлөө хүчтэй тэмцэлийг өрнүүлсээр 71 дэх минутад М.Батхишигийн гоолоор тоог 2:1 болгон ойртуулсан. Мөн Орос легионерь Н.Р.Алексей нь хаалгарууу хоёр ч удаа унаж татсан гоёмсог цохилтыг хийхэд нэг нь хаалганы шон онож, нөгөөх нь тун ойрхон өнгөрсөн. Тийнхүү тоглолтын цаг дуусахад “Улаанбаатар” 2:1-ээр хожиж 20 оноотой болсоноор хүснэгтийн зургаа дугаар байрт бичигдээд эхэллээ.

ЭХ СУРВАЛЖ: WWW.THE-MFF.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж