Онгоцны нислэгийн үеэр “Samsung note-2” гар утас шатжээ

Хуучирсан мэдээ: 2016.09.26-нд нийтлэгдсэн

Онгоцны нислэгийн үеэр “Samsung note-2” гар утас шатжээ

ОНГОЦНЫ НИСЛЭГИЙН ҮЕЭР “SAMSUNG NOTE-2” ГАР УТАС ШАТЖЭЭ

  • -Түлш, эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэвийг энэ сарын 21-нд “Чингис” бондын мөнгөнөөс санхүүжүүлсэн “ДЦС-3”-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө оруулсан 35 сая ам.доллараас нэг саяыг нь хувьдаа завшсан хэрэгт буруутган хорьжээ.

  • -“МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн Комерийн дэд захирал асан Т.Батчулуун нь найз н.Баясгалан болон ХБНГУ дахь “МИАТ” ТӨХК-ийн төлөөлөгчийн газрын дарга н.Дорждэрэм нартай хуйвалдан, их хэмжээний мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдэн, саатуулагдсан байна. Т.Батчулуун, н.Дорждэрэм, н.Баясгалан нар нь онгоцны зорчигчдын үйлчилгээнд хэрэглэгдэх бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тендерт ХБНГУ-ын “Schneider Со ltd..” гэх хуурамч компанийг шалгаруулж, “МИАТ” ТӨХК-д 3 еврогийн үнэтэй дарсыг 5 евро нэмэн 8 евро болгох зэргээр үнийг нь өсгөн бараа бүтээгдэхүүнийг шахаж борлуулан их хэмжээний орлого олсон байжээ.

  • -Нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжаар энэ сарын 23-нд Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргаар Цагдаагийн хурандаа Жамъянсэнгээгийн Эрдэнэболдыг томилсон байна.

  • – Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны орчим өнгөрсөн баасан гаригт их хэмжээний бороо орсны улмаас усанд автсан 14 дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 25 албан хаагч шуурхай арга хэмжээ авч усанд автсан 12 иргэний амь насыг аварчээ.

  • -Авлигатай тэмцэх газар улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгааг 2008 оноос хойш хийж ирсэн. Энэ удаагийн судалгаагаар Монгол Улс дахь улс төрийн авлигын түвшин  0.07 пунктээр өссөн үзүүлэлттэй гарчээ. Өндөр түвшний авлигад хамгийн хүчтэй нөлөөлж буй хүчин зүйлс нь албан тушаалын томилгоо, улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийн механизм, улс төрийн хүрээн дэх бизнес бүлэглэлүүдийн ашиг сонирхлын зөрчил болсныг судлаачид онцолжээ. 

  • -Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Бүрд Кил” ХХК-ийн баригдаж байсан барилгын хана өнгөрсөн пүрэв гаригт 16.00 цагийн орчимд нурж, долоон хүн дарагджээ. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ахлах ахлагч Г.Нарангэрэл  “Хана нурж, долоон хүн дарагдсан. Эдгээр долоон хүнийг шуурхай аврах ажиллагааг явуулж, хүнд бэртэл авсан дөрвөн хүнийг Улаанбаатар хот руу Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэсэн” хэмээн мэдээлжээ.

  • -Монгол банкнаас энэ оны эхний найман сарын гадаад худалдааны дүн мэдээг гаргажээ. Тайлант хугацааны гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 10.9 хувиар буюу сая ам.доллараар буурч, 5166.8 сая ам.долларт хүрсэн байна. 

  • -Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргыг сонгох сонгон шалгаруулалт шүүхээс ирүүлсэн шийдвэртэй холбогдож гацсаныг салбарын сайд нь мэдээлжээ. Учир нь, өмнөх Засгийн газрын үед тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэр бүхий албан тушаалтан “Үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн” гэх гомдлыг шүүхэд гаргаж, заргаа авсан аж. Иймээс шинээр байгуулагдсан Засгийн газраас ирүүлсэн ажлын байрны захиалгад дахин Төрийн нарийн бичгийн дарга сонгох шалгалт авах боломжгүй болсон юм.

  • -Энэтхэгийн агаарын тээврийн “IndiGo” компанийн онгоцны нислэгийн үеэр “Samsung” компанийн “Note 2” гар утаснаас утаа гарч, шатжээ. Зорчигчийн гар тээшинд байсан гар утас шатаж утаа гарснаас сандрал үүссэн байна. Нисэх багийн гишүүд шатаж буй гар утсан дээр гал унтраах хөөс цацаж, онгоц газардах хүртэл ариун цэврийн өрөөнд савтай усанд байлгасан аж. Гар утас шатаж зорчигчдыг сандаргасныг эс тооцвол нисэх онгоц Ченнайд аюулгүй газарджээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж