Хуучирсан мэдээ: 2016.09.24-нд нийтлэгдсэн

Нойшванштайн цамхаг

Дэлхийн хамгийн алдартай цамхгуудын нэг Нойшванштайн цамхаг нь Германы Бавар мужийн баруун өмнө хэсэгт Hohenschwangau болон Füssen тосгоны ойролцоо толгод дээр байрладаг 19-р зууны үеийн хамгийн үзэсгэлэнтэй цамхаг юм.

Тус цамхгийг Баварын хаан II-р Людвигийн  (1845 –1886) тушаалаар тухайн үеийн Германы театрын захирал, хөгжмийн зохиолч Ричард Вагнерт хүндлэл үзүүлэн бариулсан гэдэг. Тэрээр Ричард Вагнерыг уран бүтээлчийн хувьд шүтэн биширдэг байжээ.  Людвиг хаан тус цамхгийг маш их хэмжээний зээл авч бариулсан аж.

Баварын хаан (1845 –1886) II-р Людвиг

Германы театрын захирал, хөгжмийн зохиолч Ричард Вагнер

Тэрээр урлагт маш хайртай нэгэн байсан бөгөөд зарим эх сурвалжуудад түүнийг сэтгэцийн өвчтэй, ижил хүйстэн, Ричард Вагнертад хүчтэй дурласандаа тус цамхгийг түүнд зориулан барьсан гэж бичсэн байдаг.

Дуу хөгжмийн танхим

Тус цамхаг нь ганцаардмал хааны тайтгардаг ганц газар байсан боловч түүнийг өөд болсоны дараа буюу 1886 онд олон нийтэд нээлттэй болгосон байна. Түүнээс хойш нийт 61 сая хүн тус ордонд зочилжээ. Жилд нийт 1,3 сая хүн ирэх бөгөөд зуны улиралд өдөрт 6000 хүн зочилдог байна.

Нойшванштайн цамхаг Chitty Chitty Bang Bang, The Great Escape зэрэг алдартай хэд хэдэн кинонуудад гардаг. Бидний сайн мэдэх Диснейлендийн “Нойрсож буй гүнж” киноны цамхгийг үүнээс сэдэвлэн зурсан байна.

Цамхаг руу орох үнэ нь 12 евро байдаг аж.

Эх сурвалж: German way

Г.АНУДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж