500 гаруй адуу томуугаар өвчилжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.19-нд нийтлэгдсэн

500 гаруй адуу томуугаар өвчилжээ

Баяр наадмын өмнө Хүй долоо худагт дэгдсэн адууны томуу өвчнөөр одоогийн байдлаар Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Булган аймагт 500 гаруй адуу өвчлөөд байна. Халдвар авсан адууны биеийн халуун 39-40 хэм хүрч, хүчтэй ханиалгах, чичрэх, ил харагдах салст бүрхүүлүүд үрэвсч улайх, хамраас нь салслаг шингэн гоожих шинж тэмдэг илэрдэг аж. Халдварыг газар авахуулахгүй байх үүднээс Мал эмнэлэг үржлийн газар, нийслэлийн Мал эмнэлгийн газар, дүүргүүдийн Мал эмнэлгийн алба халдвар гарсан голомтод бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Улсын баяр наадам дууссан ч аймгуудын ой, даншиг наадмууд болох учир ханиадтай морь уралдуулж, тархалт дэгдээхгүй байхыг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж