Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!-23

Хуучирсан мэдээ: 2016.09.26-нд нийтлэгдсэн

Эх хэлнийхээ илэрхий эмгэгийг эдгээе!-23

…Өөр нэг кинон дээр хоёр залуу хүч үзэн барилдаж байна. Үс ноосондоо баригдсан хүчирхэг залуу нөгөөхөө далаар нь дарж, хөдөлгөөнгүй нам болгожээ. Манайхаар бол бух барилдаан болж байгаа бололтой. Барилдааныг сонирхож тойрон зогссон дөч гаруй залуу “Тийм, тийм, тийм.” гэж ярьж тохирсон юм шиг адилхан хашхиралдаад байх юм. Яг ийм барилдааныг үзэж байгаа монгол эрчүүд Зөв хө!, Ээ, яг даа!, Энэ байхгүй юу!, Дараад бай, дараад бай! гэж янз янзаар л дуугарах байсан. Тэгээд зогсохгүй даруулж байгаа эрийн талд тав арав нь орж “Юм  нэгээр дуусахгүй ээ хө!” гэх байсан даа.

Киног сайн харвал далаараа тавиулсан нөхөр мултарч гараад дахин үзэж болох ажээ.Хэрэв ийм бол түүнийг дэмжигчид “Мултраад гарч болохоор л байна даа! Тэснэ шүү хө!” гэж хүч, итгэл өгч, арга зам заах л байсан.

Өөр нэг имчээр юм байна аа! Дээхэн үеийн оросын кинон дээр хуримын зочид “Үнсэлцээрэй, үнсэлцээрэй!” гэхээр хуримлагч хос хошуу хошуун дээрээ үнсэлцэж харагддаг. Одоо болохоор “Гашуун байна, гашуун байна!” гэхээр л үнсээд байдаг болчихжээ.

“Егөөтэй 99 тайлбар” номын “Үг байтугай амыг нь “орчуулсан” кино” өгүүллийн хэсгээс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж