“МХБХ-ны цом” тэмцээнд оноолт таарч нэгэн өрсөлдөөнтэй тоглолтыг өнгөрөгч лхагва гаригт үзүүлсэн “УБ Унаганууд”, “Дэрэн” багууд хагассайн өдөр/2016.09.23/ “Хүрхрээ” үндэсний дээд лигийн тулаанаа хийлээ.
Дээд лигийн хүрэл медалийн төлөө тоглож буй багуудын тоглолтод, гоолын салхийг 27 дахь минутад Г.Ёндонжамц хагалсан нь эхний үеийн цор ганц гоол байв. Цомын хүрээнд тоглоход “УБ Унаганууд” эхэлж гоол оруулсан ч эцсийн үр дүн “Дэрэн”-ийн талд шийдэгдсэн учраас С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчийн залуус тайвширалгүй хоёрдугаар хагасыг эхэлүүлсэн.
Тиймдээ ч тэд шийдвэрлэх үед илүү хянуур тоглолт үзүүлж 59 дахь минутад Япон легионер Минами Юусуке тоог 2:0 болголоо. Харин “УБ Унаганууд” төдийгүй лигийн мэргэн буучдын нэг Райн Фантэ тооны харьцааг гурван бөмбөгний зөрүүгээр холдуулсан нь 77’ минут байсан. Медалийн тавцанд гарахыг зорилгоо болгосон “Улаанбаатар Их Сургууль”-ийн багаас Э.Пүрэвдорж 90+3 минутад гоол оруулсанаар баг нь 4:0-ээр хожиж, 26 оноотой боллоо.
ЭХ СУРВАЛЖ: WWW.THE-MFF.MN