Үүл баатрын үг бүгдэд хамаатай

Хуучирсан мэдээ: 2016.09.26-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Үүл баатрын үг бүгдэд хамаатай

Үүл баатрын үг бүгдэд хамаатай

С.Зоригийн хэргийн талаарх үнэн, худал нь хаагуур зааглагдаж байгааг хүмүүс үнэндээ ойлгохоо больчоод байна. С.Зоригийн хэрэг гэж дурсах тоолонд айдас сэдрээж, харуусал дагуулдаг энэ хэрэг гэмт хэрэг илрүүлэх учиртай хуулийн холбогдох байгууллагуудын мэдэх хэрэг биш болсон юм биш биз гэсэн айдас төрж эхэллээ. Энэ хэрэгт хоёр дахь удаагаа холбогдон хууль хяналтынхны өмнө очоод байгаа Монгол Улсын Баатар Э.Бат-Үүлийн өнгөрсөн Лхагва гаригт зарим хэвлэлд нийтлүүлсэн тайлбар ингэж бодох үндэслэл болж байна.

Монголын нийгмийг ардчилсан тогтолцоонд шилжүүлэхэд мөр зэрэгцэн тэмцэж явсан хүмүүс бол талийгаач С.Зориг болон Э.Бат-Үүл. С.Зориг агсан одоогоос 18 жилийн өмнө буюу 1998 оны аравдугаар сарын 2-ны Баасан гаригийн орой гэртээ хоёр хүнд олон удаа хутгалуулан амиа алдсан. Амиа алдах үедээ С.Зориг Монгол Улсын Дэд бүтцийн сайдын албыг хашиж байсан юм. Монголын нийгмийг донсолгосон энэ аймшигт хэргийн эзэн холбогдогч хэн бэ гэсэн хариултыг одоо ч хүмүүс хүлээсээр байгаа. Энэ хооронд Зоригийн үйл хэргийг мэддэг, гэрчилдэг, талархдаг хүмүүс улам цөөрч, С.Зориг хэн бэ гэдгийг сурах бичгээс уншиж мэдсэн дараагийн үе гарч ирлээ.

Мэдээж Э.Бат-Үүлийг дахин сэжигтнээр татсан нь “С.Зориг бусдын гарт амиа алджээ” гэсэн дайны түгшүүрийг нийгэмд төрүүлсэн ч хууль бол буруутайг шүүж, гэмгүйг өмгөөлдөг, мөн “Хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй” гэсэн Үндсэн хуулийн заалтбийг санан үйл явдлын өрнөлийг хүлээсэн. Харин Э.Бат-Үүлийн хэвлэлд өгсөн тайлбар нөхцөл байдал арай өөр байгааг дэлгэлээ. Үүл баатрын тайлбарыг С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэж байгаа Э.Бат-Үүл гэдгийг тас мартаад унших юм уншиж байгаа хүн болгонд хамаатай хэдэн зүйл байна.

Өнгөрсөн 18 жилийн хугацаанд энэ хэргийн талаар жил болгоны аравдугаар сарын 2 болон талийгаачийн төрсөн өдөр болох дөрөвдүгээр сарын 20-ны өдөр мөн парламентын ээлжит сонгуулийн өмнө гэсэн давтамжтайгаар дуугарч ирсэн. Харин одоогоос нэг жилийн өмнө С.Зоригтой хамтран амьдарч байсан гэмт хэргийн цорын ганц гэрч Б.Булганыг баривчлан хорьсон нь энэ хэрэг илрэх нь гэсэн сэтгэгдлийг нийгэмд түгээсэн. Гэсэн ч ямар ч шинэ мэдээлэлгүй нэг жил болсоны дараа өмнө нь энэ хэрэгт холбогдуулан цагдан хорьж байсан Э.Бат-Үүлийг дахин сэжигтнээр татаж, Б.Булганыг сулласан.

Мэдээж Э.Бат-Үүлийг дахин сэжигтнээр татсан нь “С.Зориг бусдын гарт амиа алджээ” гэсэн дайны түгшүүрийг нийгэмд төрүүлсэн ч хууль бол буруутайг шүүж, гэмгүйг өмгөөлдөг, мөн “Хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй” гэсэн Үндсэн хуулийн заалт бийг санан үйл явдлын өрнөлийг хүлээсэн. Харин Э.Бат-Үүлийн хэвлэлд өгсөн тайлбар нөхцөл байдал арай өөр байгааг дэлгэлээ. Үүл баатрын тайлбарыг С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэж байгаа Э.Бат-Үүл гэдгийг тас мартаад унших юм уншиж байгаа хүн болгонд хамаатай хэдэн зүйл байна. Тухайлбал,

  • “Гэтэл байцаалтын үйл ажиллагаа хууль зөрчиж явагдаад байдаг. Сэжигтнээр тооцсон хоёр тогтоолтой. 2000 онд үйлдсэн, нийтэд ил яригдаж ирсэн, тэгтлээ хэзээ ч юм нууцаар зэрэглэчихсэн. Нөгөөх нь 2016 онд сая шинээр зүйлчилж журамласан гэх тогтоол.”
  • “Сэжигтнээр тооцсоноос хойш нэг л удаа мэдүүлэг авсан шүү дээ. Мөрдөн байцаалтыг анхнаасаа буруутгах санаа зорилгоор явуулах нь хуулиар хамгийн хориотой зүйл билээ.”
  • “Хангалттай нотлох үндэслэлтэй хэмээн яллагдагчаар татсан гэх атлаа долоо хоногийн дараа урьд нь авч байгаагүй харьцуулсан шинжилгээ хийх зорилгоор үс, цус, шүлс, хурууны хээ зэргийг авсан. Ийнхүү шинжилгээ авч байх агшинд намайг прокуророос хорихыг шахаж байгаа тухай өмгөөлөгч бид хоёрт дуулдсан. Шүүхийн шийдвэрийн тухай дурдах нь бүү хэл прокурор шахаад байгаа тухай л ярьцгаав. Энэ нь хавтаст хэрэгт холбоогүй мэдээлэл учраас би бичиж байна.”
  • “Сэжигтнээр татсан тогтоол Төрийн нууцын тухай хуульд хамаардаггүй. Гэтэл хамаатай мэтээр гөрдсөн байна.Үнэндээ сэжигтэн яллагдагчаар татсан тогтоол нууц байвал хүнийг хэрэгт холбогдуулан шалгаж байгааг яаж мэдэгдэх юм бэ. Маш нууц сэжигтэн, яллагдагч гэж байдаг хэрэг үү. Бас тэгээд хэрэгсэхгүй болгочихсон тогтоол юм бол нууцалдаг нь юу гэсэн үг вэ.”
  • “Харьцуулсан шинжилгээ гэдгийг 18 жилийн дараа яллагдагчаар татаж байгаад авдаг хэрэг үү. Үнэхээр сэжигтэй. Санаатай буруутгах зорилгоор яваад байна гэж хардахаас өөр аргагүй.”

Үнэхээр ийм нөхцөл байдал Баатарт тохиолдсон бол бид ямар нийгэмд амьдарч байгаагаа эргэн тунгаах цаг болжээ. Хэрэв Баатар худлаа хэлсэн бол холбогдох хүмүүс худал гэдгийг нь хэлэх нь зүйтэй. Үнэхээр хууль, хууль хяналтын байгууллага гэмт хэргийн үнэн мөнийг олохгүйгээр зорилготойгоор буруутан бий болгох гэж байгаа бол бид тийм гашуун үеийг туулаад ирсэн. “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэдэг үгийг санагдуулам тэр зурвас хар үеийг “хэлмэгдүүлэлт” гэж бид одоо ярьдаг.

Хэлмэгдүүлэлтийн үе түүхэнд үлдсэн ч хууль, хяналтын байгууллагын гэмт хэрэг илрүүлэх үйл явц боловсронгуй биш, тэр дунд хүний эрх зөрчигдөх боломж их байгааг өөрчлөх гэж өнгөрсөн УИХ багц хууль баталсан. Шүүхийн шинэтгэлийн багц хууль гэгдэж байгаа эдгээр хуулийн төслийн хэрэгжилтийн хугацааг шинээр гарч ирсэн УИХ хойшлуулсан. Эдгээр хуулийн төсөл энэ есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан юм. Баатрын тайлбараас эш татсан зүйлүүдийг байлгахгүй гэсэн үзэл санаа нэвт шингэсэн багц хууль учраас эдгээр хууль чухал байсан юм.

Үнэхээр ийм нөхцөл байдал Баатарт тохиолдсон бол бид ямар нийгэмд амьдарч байгаагаа эргэн тунгаах цаг болжээ. Хэрэв Баатар худлаа хэлсэн бол холбогдох хүмүүс худал гэдгийг нь хэлэх нь зүйтэй.

Энэ хууль хэрэгжээд эхэлчихсэн бол Үүл баатар ийм тайлбар бичиж нийтлүүлэх шаардлагагүй байх байсан. Энэ сэдэвтэй холбоотой нэг мэдээ анхаарал татлаа, өнгөрсөн долоо хоногт. Юу вэ гэвэл, ирэх долоо хоногт эхлэх УИХ-ын ээлжит намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл, Хууль сахиулах ажиллагааны тухай хуулийн төсөл, Прокурорын байгууллагын тухай хуулийн төсөл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг багтаасан нь анхаарал татаж байна.

Нар үзэхгүй нь бараг тодорхой болсон шүүхийн шинэтгэлийн багц хуулийн амин сүнс одоо хэлэлцэгдэх хуульд суусан болов уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж