Японы охидын хамтлагийн шинэ гишүүн хиймэл хүн байжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.19-нд нийтлэгдсэн

Японы охидын хамтлагийн шинэ гишүүн хиймэл хүн байжээ

"Симона" гэдэг кино үзэж байсан уу? Уг кинонд нэгэн эрдэмтэн хүний үйл хөдлөл, нүүр царайг дууриалган, хиймэл хүн бүтээгээд дэлхийн хэмжээний од болгож буй тухай гардаг. Тэгвэл саяхан үүнтэй төстэй хэрэг Японд гарчээ.

АКБ48 хэмээх Японы охидын хамтлаг шинэ гишүүнтэй болсон бөгөөд түүний нэрийг Айми Эгүчи гэдэг. Хамтлагийн шинэ гишүүн зөвхөн дуу сайн дуулаад зогсохгүй, гайхалтай үзэсгэлэнтэй байсан учир тус хамтлагийг сонсдог олон сая хүмүүс Айми Эгүчиг шүтэж эхэлсэн байна.

Гэтэл тэрээр жинхэнэ хүн биш бөгөөд хамтлагийн долоон гишүүнээс нүүр, үс, хамар, ам, хоолой зэрэг онцлог шинжүүдийг нийлүүлж авсан компьютерын дүрс байсан гэнэ.

Хэдэн долоо хоногийн турш шүтэн бишрэгчдийг төөрөгдөлд оруулсан энэхүү хуйвалдааныг хамтлагийн менежер болон чихрийн үйлдвэрлэлээрээ томоохонд тооцогддог компанийн эзэд гаргасан аж.

Айми Эгүчи хүмүүсийн нүдэн дээр гарч байгаагүй боловч зураг нь Японы Плейбой сэтгүүлд гарч, сурталчилгаанд тоглож, дүрст бичлэгээ гаргасан байна. Мөн интернэт сайтуудад хувийн хуудас нээж, Токио хотын ойролцоох Сайтама мужид 1995 онд төрсөн гэх зэргээр бичсэн байсан гэнэ.

АКБ48 хамтлагийн менежер Ясүши Акимото хэлэхдээ "Айми Эгүчи бол шинэ үеийн баатар. Хүмүүс бидний бүтээж буй технологийн дэвшилт ямар түвшинд хүрснийг харуулж байна" гэжээ.

Б.Хишигмаа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж