Бяцхан гитартай авьяаслаг охин Б.Ихэрсувд

Хуучирсан мэдээ: 2016.09.26-нд нийтлэгдсэн

Бяцхан гитартай авьяаслаг охин Б.Ихэрсувд

Ням гаригийн үдэш бүр үзэгчдийг цэнхэр дэлгэцний өмнө уяж буй “Авьяаслаг монголчууд-2016” шоуны дөрөв дэх дугаар өнгөрөгч ням гаригт /2016.09.25/ олны хүртээл боллоо.  Энэ удаагийн дугаарт том мөрөөдөлтэй залуусын “Dream big” хамтлаг, эрч хүчийг мэдрүүлсэн 35 залуусын бүрэлдэхүүнтэй “Сион”  найрал дууны хамтлаг,  өөртөө итгэлтэй битбоксчин Ц.Буянсанжаа, бяцхан гитартай авьяаслаг охин Б.Ихэрсувд зэрэг авьяаслаг залуус онцгойрч  байв.

Ингээд бяцхан гитартай Б.Ихэрсувдын авьяаслаг үзүүлбэрийг сонирхуулж байна. Тэрээр бяцхан гитартайгаа Vance joy – ийн “Riptide” дууг тун чадварлаг дуулж, шүүгчдээс өндөр үнэлгээг авсан юм. Дэлхийгээр тойрон аялах хүсэлтэй түүнийг  шүүгчид:

Ц.Чулуунбат шүүгч-Би чамайг Б.Ихэрсувдаараа л байгаасай гэж хүсч байна. Өөрөө гоё дуу зохиогоорой. Чиний зүрх сэтгэлээс аялгуу ундарч, чамайг хөглөх байх гэдэгт баттай итгэж байна.

С.Чимгээ шүүгч-Манай нэрд гарсан дуучдын дунд чам шиг хоолойтой дуучныг мэдэхгүй юм байна. Нүдээ аниад чамайг сонсвол би монгол охин дуулж байна гэж бодохгүй ээ. Их сайхан байна.

Реппер Rokitbay Өөрийнхөө ертөнцөд их байдаг хүмүүс шиг санагдаж байна. Тиймэрхүү хүмүүс юм дуулгадаг. Чамтай ярих зүйл алга өө. Надад таалагдаж байна.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж