Сэлжүкийн Их сургууль, Монгол Улсын Их сургууль /МУИС/, Азербайжаны “Мирас” байгууллага болон ХБНГУ-ын “Туркуудын Ертөнц” хүрээлэнгийн зүгээс 10 дахь удаагаа зохион байгуулж буй “Олон улсын турк соёл, урлаг болон соёлын өвийг хамгаалах семпозиум”-ын нээлтийн ёслол өнөөдөр МУИС-ийн байранд боллоо.
Семпозиумд МУИС-ийн дэд захирал, док.проф Б.Болдгив болон Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Монгол Улсад суугаа Элчин сайд Мурат Карагөз нар хүндэт зочноор оролцлоо.
Есдүгээр сарын 21-27-ны хооронд зохион байгуулагдах уг семпозиумд Монгол, Турк, Азербайжан улсын эрдэмтэд оролцох бөгөөд “Турк уран бүтээлд Турк-Монголын хамаарал”, “Монгол дахь Согодын колони улсууд”, “Турк ард түмний бичгийн соёл”, “Төв Азийн нуурын сав газруудад цаг уурын өөрчлөлтийн экологийн болон социологийн нөлөөлөл”, “Турк болон Уйгарын үеийн Пугу овгийн тамга” зэрэг олон сэдвээр сонирхолтой илтгэлүүд тавина. Мөн симпозиумын хүрээнд улон улсын үзэсгэлэн гарна.
Элчин сайд Мурат Карагөз нээлтийн үеэр Монгол Улсад эртний Түрэгийн төрт улсууд оршиж байсан бөгөөд Хархорин болон Налайхад 1300 жилийн тэртээх түүхээр аялуулах эртний олдворууд нь өвлөгдөн үлдсэн гэдгийг тэмдэглээд, тус өвийг ЮНЕСКО-ийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтанд бүртгүүлсэн Монгол Улсын Засгийн газарт талархсанаа илэрхийлэв.
Б.ЭНХ