Тэнгисийн ёроолоос шинэ орд илрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.19-нд нийтлэгдсэн

Тэнгисийн ёроолоос шинэ орд илрүүлжээ

Токиогийн их сургуулийн профессор Ясухиро Катогоор удирдуулсан эрдэмтдийн баг тэнгисийн ёроолоос өндөр технологийн цахилгаан хэрэгсэл хийхэд тохирсон шаврын орд газар илрүүлээд байна.

Энэ нь химийн үелэх системийн 17 дахь элемент иттрий, скандий гэх ховор бодис агуулсан химийн өндөр нэгдэл юм. Номхон далайн ёроолд, далайн түвшнээс доош 3500-6000 метрийн гүнд орших эдгээр орд 100 тэрбум тонн лаг шаврын нөөцтэй, 78 үүсгэвэртэй.

Эрдэмтдийн мэдэгдэж байгаагаар ам метр талбайд ногдох лаг шавраар өнөөгийн хэрэглээний тавны нэгийг бүрэн хангах боломжтой аж. Одоогийн байдлаар энэхүү ховор бодисын 97 хувийг Хятад дангаараа үйлдвэрлэж байгаа юм.

Тиймээс далайн ёроол дахь нөөц энэ салбар дахь тус улсын ноёрхлыг арилгана хэмээн шинжээчид үзэж байна. Мөн энэ нь газар дээрх нөөцтэй тэнцэх хэмжээтэй байгаа нь үйлдвэрлэгчдийг баярлуулжээ.

Өөрөөр хэлбэл, АНУ-ын геологийн албанаас гаргасан мэдээгээр Хятад, Орос, АНУ болон хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудаас олддог энэ бодисын нөөц 110 сая тонн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж