“Гольфийн хаан”  өөд болжээ

Хуучирсан мэдээ: 2016.09.26-нд нийтлэгдсэн

“Гольфийн хаан”  өөд болжээ

АНУ-ын Гольфийн холбооны мэдээлснээр “Гольфийн хаан” гэгддэг Арнольд Палмер  өчигдөр  /2016.09.25/ өөд болжээ. Тэрээр 87 нас сүүдрийг зооглосон бөгөөд гольфийн түүхэнд голлох үүргийг гүйцэтгэж,  авьяас чадвар болон ноёрхлоороо тус спортыг цэцэглэн хөгжүүлжээ.

Тэрбээр гурван  настайдаа Гольф тоглож эхэлснээсээ хойш нэг ч удаа завсарлага авч байгаагүй тууштай нэгэн байжээ. Гэвч түүний  эрүүл мэндийн байдал илт муудсанаас үүдэн 2006 оноос спортоосоо хөндийрсөн аж. 

Палмер гольфиос  саяар тоологдох орлого олдог байсан хамгийн анхны тамирчин юм. АНУ-ын мэргэжлийн гольфийн OPEN тэмцээн, Их Британий OPEN гэх мэт нийт 93 тэмцээнд оролцон ялалт байгуулжээ.

Түүний жилийн нийт орлого 40 сая ам.доллар байсан бөгөөд Ази тивд 500 гаруй Палмерсын нэрийн дэлгүүр ажиллуулахын сацуу “Палмер” ундааны сүлжээ  “Arizona Beverage” компанийн нийт орлогын 25 хувийг бүрдүүлдэг. Мөн тэрээр Орландо хотод “Bay Hill” хэмээх зочид буудалтай юм.

 

Палмер дур булаам, стиль имидж сайтай хүн байсан бөгөөд GQ сэтгүүлээс түүнийг сүүлийн тавин жил дэх хамгийн дэгжин эрээр  тодруулж байв. Мөн  Esquire-аас түүнийг бүх цаг үеийн хамгийн дэгжин 75 эрчүүдийн нэгээр зарлажээ.  

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: THE NEW YORK TIMES

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж