Импортоор орж ирдэг хүнсний ногооны гаалийн татварыг нэмэгдүүлснээр эх орны хөрсөнд ургасан цэвэр экологийн бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ хангах боломж бий болсон ч хураан авсан хүнсний ногоогоо хадгалах зоорьгүйгээс асуудал үүсдэг.
Орхон аймгийн Жаргалант сум ногоочдынхоо тарьж ургуулсан хүнсний ногоог зориулалтын газар хадгалж, иргэдийнхээ хэрэгцээг хангах зорилгоор 505 тоннын багтаамжтай зоорь барьж эхэлсэн юм.
Өнгөрсөн тавдугаар сард эхэлсэн дээрх ажлын гүйцэтгэл одоогоор 90 хувьтай үргэлжилж байгаа аж. Энэхүү зооринд зөвхөн байцаа хадгалах бөгөөд 270 орчим сая төгрөгийн өртгөөр баригдах юм байна.
Г.ХОРОЛ