Хойд Солонгост анх удаа нисэхийн шоу болжээ

Хуучирсан мэдээ: 2016.09.25-нд нийтлэгдсэн

Хойд Солонгост анх удаа нисэхийн шоу болжээ

Хойд Солонгосын тэнгэрт “F-16” байлдааны онгоц эргэлдэж, галт буудлага хийсэн нь олны анхаарлыг татлаа. Хойд Солонгосын Вонсан хотноо олон улсын Нөхөрлөл нисэхийн фестивал болсон нь энэ байв. F-16 болон Хятадын J-10 байлдааны онгоцны загваруудыг нисэхийн шоунд дэлгэн үзүүлжээ.

Нисэхийн шоу Вонсаны Калма нисэх буудалд болжээ. Шоуг үзэхээр Хойд Солонгосын иргэдээс гадна гадаадын жуулчид олон цугласан байв. Хойд Солонгосын нисэх хүчнээс Миг-29 СУ-25 зэрэг ОХУ-аас авсан онгоцнуудаар үзүүлбэр хийжээ.

Вонсаны Калма нисэх буудлыг Хойд Солонгосын арми ашиглаж байсныг өөрчилж иргэний нислэг үйлдэх боломжтой болгон засч тохижуулсан байна. Уг нисэх буудлаас “Air Koryo” компани маш тоон тооны олон улсын нислэг үйлдэх аж.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж