УИХ оффшорчидтой тэмцэж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2016.09.25-нд нийтлэгдсэн

УИХ оффшорчидтой тэмцэж чадах уу?

УИХ-ын гишүүн Г.Занданшатар өнгөрсөн наймдугаар сард Өр барагдуулах комисс байгуулж, оффшор данстангуудыг шалгах санал гаргаж байсан.

Оффшор данстангуудыг цэгцлэх зорилгоор Засгийн газар мөн хууль санаачилсан. Харин дээрх хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэн батлагдахад түвэгтэй тухай саарал ордонд “бор шувуу” хэдийнэ нисээд эхэлжээ.

Оффшор данстангуудтай тэмцэх санаачилгыг анх удаа Г.Занданшатар гишүүн гаргаж байгаа юм биш. Анхдагч нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан бөгөөд өмнөх парламентын үед хуулийн төсөл санаачилсан ч цейфэнд хадгалагдсаар тоосонд дарагдсан.

Үүнийг хууль тогтоогчдын зүгээс янз бүрийн хавчлага дарамт үзүүлсээр батлаагүй гэж үздэг.

Харин Г.Занданшатарын гаргасан санаачилгаар Засгийн газар хууль санаачилсан нь УИХ-аас дэмжлэг хүлээж батлагдаж чадах уу, аль эсвэл Ж.Батзандангийн санаачилсан хуулийн төсөл шиг УИХ-ын даргын цейфэнд хадгалагдсаар он жилийг улираах уу гэдэг одоогоор хэлэхэд бэрх байна.

Юутай ч хууль бусаар олсон орлогоо гадаадад оффшор данс нээлгэн хадгалахын эсрэг хууль тогтоогчид эрх зүйн орчин бүрдүүлж чадах уу гэдгийг харах л үлдлээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж