Сергей Нарышкиныг Гадаад тагнуулын албаны даргаар томилов

Хуучирсан мэдээ: 2016.09.23-нд нийтлэгдсэн

Сергей Нарышкиныг Гадаад тагнуулын албаны даргаар томилов

Фото: ©РИА Новости/Алексей Николький

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Гадаад тагнуулын албаны даргаар өмнөх Төрийн думын спикер байсан Сергей Нарышкиныг томилсон зарлигт гарын үсгээ зурлаа. Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлснээр, уг зарлиг аравдугаар сарын 5-наас хүчин төгөлдөр болох юм. 

Гадаад тагнуулын албаны өмнөх дарга Михаил Фрадков  тэтгэвэрт гарч байгаа учраас энэ албанаас чөлөөлөгджээ. Михаил Фрадков  Оросын  төмөр замын захирлуудын зөвлөлийн даргаар томигдоно гэсэн яриа бас байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж