Associated Press Орос-Америкийн тохиролцооны гэрээг нийтэлжээ

Хуучирсан мэдээ: 2016.09.23-нд нийтлэгдсэн

Associated Press Орос-Америкийн тохиролцооны гэрээг нийтэлжээ

Фото: AP

Associated Press агентлагт Сирийн талаар хийсэн гэрээний хэсэгтэй баримт олджээ.  Хүчирхийллийг бууруулах, хүмүүнлэгийн тусламжийн хүртэмжийг  сэргээх, хамтарсан гүйцэтгэх төвийг байгуулах тухай нэртэй баримт нь таван хэсгээс бүрэлдсэн байна.

Тухайлбал, баримтаар 48 цагийн хугацаатайгаар гал зогсоох буюу  нэг үгээр “бөмбөгдөх, миномётоор буудах зэргийн ямар ч буудлагыг зогсоохыг заасан байв. Талууд энэ үеэр  эсрэг талын мэдлийн нутаг дэвсгэрийг эзлэхгүй байх, хүмүүнлэгийн тусламжийн цуваануудыг саадгүйгээр нэвтрүүлэх ёстой байв. Талууд гал зогсоох дэглэмийг сахисан нөхцөлд мөн л ийм маягаар гал зогсоох дэглэмийг тодорхойгүй хугацаагаар сунгана гэжээ.

Баримтын өөр нэг заалтад Алеппо хотын Кастеллогийн замаас цэрэг татах тухай заажээ. Түүний дагуу Сирийн арми  тэндээс хуягт техникээ татан 15 хүнтэй хоёр ажиглах цэгийг үлдээнэ. Тэд өөрийгөө хамгаалахын үүднээс буудлагын ердийн зэвсэгтэй байх ёстойг гэж тусгасан байна. Сөрөг хүчнийхэн ч техникээ татах ёстой  гэжээ. Мөн  Алеппог орхих гэсэн хүмүүсийг саадгүйгээр өнгөрөөж аюулгүй байдлыг нь хангах талаар ч заажээ.

“Исламын улс”, “Жебхат ан-Нутра” бүлэглэлийнхнийг  төвийг сахисан гэх сөрөг хүчнээс тусгаарлах нь тохиролцооны  гэрээний чухал хэсэг гэж баримтад өгүүлжээ. Есдүгээр сарын 9-нд Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хоёр Швейцарид Сирийн асуудлаар олон шатны гэрээг байгуулахаар тохиролцсон байв.

Эвлэрлийн дэглэм долоо хоног орчим тогтож нэг биш удаа зөрчигдөж байлаа. Есдүгээр сарын 19-нд  эхлээд Москва, Дамаск хоёр Сирийн  засгийн газрын цэргийг Америкийн эвслийн онгоцнууд  бөмбөгдлөө гэв. Дараа нь Москва, Дамаск хоёр хүмүүнлэгийн цувааг бөмбөгдлөө гэв. Ингээд босогчид дараа нь Сирийн арми  байлдааны ажиллагаагаа эхлүүлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж