Судалгаа: Улс төрийн авлига өсчээ

Хуучирсан мэдээ: 2016.09.23-нд нийтлэгдсэн

Судалгаа: Улс төрийн авлига өсчээ

Авлигатай тэмцэх газар улстөр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгааг 2008 оноос хойш хийж ирсэн. Энэ удаагийн судалгаагаар Монгол Улс дахь улс төрийн авлигын түвшин  0.07 пунктээр өссөн үзүүлэлттэй гарчээ.

УИХ-ын 2008 оны 13 дугаар тогтоолоор “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-г жил бүр явуулах чиг үүргийг Авлигатай тэмцэх газарт даалгасан бөгөөд судалгааны үр дүн нь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг үнэлэх нэг шалгуур болдгоороо онцлогтой аж.

Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн 2015 оны судалгааны дүн 3.65 гэсэн үзүүлэлттэй гарсан нь өнгөрсөн оны түвшингээс 0.07 пунктээр өссөн байна. Монгол Улс дахь улс төрийн авлигын түвшин 2011-2014 онд жил дараалан буурч ирсэн боловч 2015 онд энэхүү хандлага өөрчлөгдөж эргээд өссөн дүнтэй гарчээ.

“Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-ны асуултуудад дурдсан нөхцөл байдлыг тусгайлан сонгосон шинжээчдээр үнэлүүлдэг байна. Өндөр түвшний авлигад хамгийн хүчтэй нөлөөлж буй хүчин зүйлс нь албан тушаалын томилгоо, улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийн механизм, улс төрийн хүрээн дэх бизнес бүлэглэлүүдийн ашиг сонирхлын зөрчил болоод байгааг судлаачид онцолжээ. 

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж