Хуучирсан мэдээ: 2016.09.25-нд нийтлэгдсэн

Цасан шуургатай

Өнгөрч буй долоо хоногийн баасан гаригаас эхэлж нийт нутгаар бороо орж, хүйтний эрч чангарч эхэлсэн бөгөөд ирэх өдрүүдэд ч цаг агаар таагүй байх нь. Цаг уурчдын зүгээс өнөө маргаашдаа ихэнх нутгаар, есдүгээр сарын 26-27-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, нойтон цас орж, хүйтэрч, халтиргаа гулгаа үүсэх учраас анхаарал болгоомжтой зорчихыг урьдчилан санууллаа.

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр есдүгээр сарын 26-30 –ний өдрүүдэд цаг агаар ийм байна.

Есдүгээр сарын 26-нд нутгийн зүүн хагаст, 27-нд баруун аймгуудын баруун хэсэг, 28-нд нутгийн төв хэсгээр, 29-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 26-нд говь талын нутгаар, 28,29-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 6-11 градус дулаан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж