Азийн хөлбөмбөгийн холбооноос Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулж буй клуб лицензжүүлэлтийн сургалт тус холбооны байранд боллоо.
Азийн хөлбөмбөгийн холбооноос гишүүн холбоодын бүх клубуудыг лицензжүүлэхийг шаардаж байгаа. Үүнд “Хүрхрээ” дээд лигийн багуудыг эхэлж хамруулах бөгөөд дараа нь холбооны бүх гишүүн клубууд бүртгүүлэх юм.
Лицензжүүлэлтэд хамрагдсанаар клубуудын үйл ажиллагаа сайжирч, тогтвортой болдог тул клубын түвшин дээшлүүлэх үүднээс Монголын хөлбөмбөгийн холбоо энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.
Азийн төдийгүй олон улсын тэмцээн уралдаанд оролцож буй клубууд энэхүү лицензжүүлэлтэд хамрагдсан байдаг.
Б.ЭНХ