Монголын анхны 3D “Жангар” хүүхэлдэйн киноны нээлт болно

Хуучирсан мэдээ: 2016.09.27-нд нийтлэгдсэн

Монголын анхны 3D “Жангар” хүүхэлдэйн киноны нээлт болно

15-р зууны үед Монголын ойрад түмний дунд зохиогдсон Монголын эртний утга зохиолын гурван оргилын нэг болох “Жангар” баатарлаг туулиас сэдэвлэн бүтээсэн 3D хүүхэлдэйн кино энэ сарын 30-нд нээлтээ хийх гэж байна.

Эх нутаг, улс үндсээ хамгаалж, нөхөрлөлийн чин шударга зан чанар, монголын эрэлхэг баатрын ариун үйлсийг харуулах үндэсний баатрыг 3D графикаар амилуулсан анхны анимэйшн нь "Жангар" төслийн хүрээнд бүтээгдэж байгаа бөгөөд “Жангар” энтертайнмент, “FSM media” групп, “Chimdee's music” компаниин хамтын уран бүтээл ажээ.

Гайхамшигт "Жангар" туулиас сэдэвлэн 3D хэлбэрээр бүтээсэн тус хүүхэлдэйн кино 104 ангитай бөгөөд эхний есөн ангийг багцлан нэг хүүхэлдэйн кино болгосноор удахгүй бүх кино театраар гарч эхлэх гэнэ.

Уг “Жангар” хүүхэлдэйн киноны зохиолыг яруу найрагч Г.Сүхзориг бичсэн бөгөөд найруулагчаар Г.Одбаяр, Х.Далай нар ажилласан байна. Харин гол дүрд Б.Мөнгөнцэцэг, В.Мөнхсайхан, Ш.Батболд нар дуу оруулж, тоглосон байна.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж