107 тэрбумын өртэй 4000 аж ахуйн дансыг нээжээ

Хуучирсан мэдээ: 2016.09.28-нд нийтлэгдсэн

107 тэрбумын өртэй 4000 аж ахуйн дансыг нээжээ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захирамжаар Хуульзүйн сайдаар  ахлуулсан гадаадын хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдийг хууль бусаар дарамт үзүүлж байгаа, үндэслэлгүйгээр мөрдөн шалгасан асуудал байгаа эсэхийг судлах ажлын хэсэг байгуулсан.

Ажлын хэсгийн хүрээнд гадаад, дотоодын бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдэнд учирдаг саад бэрхшээлийг багасгах зорилгоор шат дараатай ажлууд хийж байгаа аж. Монгол Улсын 202, гадаадын 11 нийт 213 иргэний хилийн хоригийг цуцалжээ.

Мөн бизнес эрхлэгчдэд чөдөр тушаа болсон 120 гаруй тушаал шийдвэрийг эргэн харж, эхнээс нь хүчингүй болгосон байна. Түүнчлэн Татварын ерөнхий газраас 107 тэрбумын өртэй 4000 аж ахуйн нэгжийн дансыг Засгийн газрын шийдвэрээр нээжээ.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж