Баруун сумдад ажиллаж иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2016.09.26-нд нийтлэгдсэн

Баруун сумдад ажиллаж иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар болон холбогдох албаны хүмүүс Монгол улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн байдал, ирэх жилүүдэд хэрэгжих бодлого шийдвэрийн талаар мэдээлэл хийж Баяндалай, Хүрмэн, Ноён, Сэврэй, Гурвантэс, Номгон зэрэг сумдад ажиллаа. Мөн аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, 2017 оны үндсэн чиглэлийг боловсруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тэдэнтэй санал солилцсон юм. Иргэддээ хүрч, бодит байдалтай танилцсанаар зарим асуудлыг шийдвэрлэсэн байна. Тухайлбал Гашуун сухайтын боомтод эмч дутагдалтай байсныг эмчтэй болголоо. Энэ мэт иргэд хөдөлмөрчдийнхөө санал санаачилгыг дэмжиж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэн хамтран ажиллах зорилго бүхий уулзалтууд үр дүнгээ өгч байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж