Путины “нөхөд”-ийн авлигын талаар Кремль тайлбар өгөв

Хуучирсан мэдээ: 2016.09.28-нд нийтлэгдсэн

Путины “нөхөд”-ийн авлигын талаар Кремль тайлбар өгөв

Дмитрий Песков

Оросын ерөнхийлөгчийн ойр дотны хүрээнийхний хууль бусаар баяжиж, авлигын хэрэгт холбоотой гэж буруутгаж байгаа нь ямар нэгэн бодит баримтаар батлагдаагүй бөгөөд ихэнхдээ дуулианы маягаар цацагддаг гэж есдүгээр сарын 27-ний өдөр Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдсэнийг РИА Новости агентлаг дамжуулав.

“Би үнэндээ хэзээ ч яллаж, буруутсан зүйл олж хараагүй. Ямар нэгэн таамаглал гардаг ч тэр нь баримтаар батлагдсан удаагүй” гэж тэр хэлжээ. Путины танил найзууд нөхөрлөлөө ашиглан хууль бусаар баяжсан байж болох талаар түүнээс асуусан байна.

Энэ удаа хэвлэлийнхэн Петр Колбин гэдэг бизнесмений үйл ажиллагаанд эрэл сурвалжлага хийсэн материал гарсан юм. Бизнесменийг Путины найз гэж хэвлэлийнхэн нэрлэжээ. Тэр хүнийг Путины найз нарын дунд огт олж хараагүй гэж Песков тайлбарлав. Мөн колбиныг хууль бус ажиллагаанд оролцсон гэх ямар нэгэн баримт баталгаа байхгүйг тэр бас хэллээ.

Өнгөрсөн даваа гаригт “Дождь” гэдэг суваг мэдээлэхдээ, Forbes сэтгүүлийн баян оросуудын жагсаалтад 149-р байрт орсон Петр Колбин хүүхэд байхдаа Владимир Путинтэй сайн танил байсан гэжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж