Хурц арслан Ө.Сүхбат түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.09.27-нд нийтлэгдсэн

Хурц арслан Ө.Сүхбат түрүүлэв

Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, идэр шаламгай улсын начин Ширнэнгийн Шаравжамцын нэрэмжит Аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн намрын нээлтийн барилдаан есдүгээр сарын 25-ны өдөр Монголын бөхийн өргөөнд боллоо.

Барилдаанд аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү, Д.Цэвэлсодном, Б.Мижидсүрэн, Ө.Сүхбат, аймгийн арслан М.Бадарч, Б.Серик, О.Хангай, Б.Тайван, Д.Амаржаргал тэргүүтэй 224 бөх зодоглосноос Булган аймгийн Могод сумын харьяат, аймгийн хурц арслан Ө.Сүхбат 8 даван түрүүлж, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, ОБЕГ-ын Аврагч спорт хорооны бөх, аймгийн арслан Б.Серик үзүүрлэлээ. Сүхбат Серикийг даацтай тахимдаж давлаа. Их шөвөгт Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, аймгийн арслан Д.Амаржаргал, Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан С.Оргилболд нар шалгарлаа. Их шөвөгт Сүхбат Оргилболдыг амалж, наахад нь сөрж тахимдаад давсан бол Серик Амаржаргалыг хутгаагаа хөмрөө болгон давсан юм.

Дашрамд сонирхуулахад Ширнэнгийн ШАРАВЖАМЦ начин нь Хэнтий аймгийн Батширээт сумын нутагт 1931 онд төржээ. Хонь жилтэй. 1958 оны улсын наадмын гурвын даваанд Төвийн Л.Пунцагийг, дөрөвд Өвөрхангайн Дэмчигийг, тавд Д.Лувсан зааныг давж шөвгөрөн зургаад Д.Дамдин аваргад унаж улсын начин цол авсан бөгөөд 1961оны улсын наадмын дөрвийн даваанд Өвөрхангайн С.Сугар начинг, тавд Б.Бадам зааныг давж шөвгөрөн зургаад Б.Жамъяндорж заан(арслан)-д унаж идэр шаламгай чимэг авсан байдаг. Хэнтий аймгийн наадамд 1966 онд түрүүлжээ.

Цэргийн алба хаасныхаа дараа 23 настайдаа Санхүү-эдийн засгийн техникумд элсэн орж суралцаж байхдаа бөхийн барилдаан, хүндийн өргөлтөөр зэрэг хичээллэж хүндийн өргөлтийн спортын мастер, үндэсний бөхийн улсын начин цолуудыг авсан байна.

Тавын даваа

1.       Б.Мижидсүрэн а.х.а –Ө.Сүхбат а.х.а

2.       Б.Серик а.а –О.Түмэн а.з

3.       О.Хангай а.а–Г.Ганжад а.а

4.       Д.Амаржаргал а.а– Д.Аззаяа а.н.н

5.       Б.Отгонбаатар а.а–Ж.Бямбадонид а.н

6.       П.Мөнхбат а.а–Т.Ядамсүрэн а.а

7.       Х.Оргилболд а.а–П.Батсүх а.а

Зургаагийн даваа

1.       Ө.Сүхбат а.х.а–гоц мөргөсөн

2.       Б.Серик а.а–П.Мөнхбат а.а

3.       О.Хангай а.а –Х.Оргилболд а.а

4.       Д.Амаржаргал а.а–Ж.Бямбадонид а.н

Долоогийн даваа

1.       Ө.Сүхбат а.х.а–Х.Оргилболд а.а

2.       Б.Серик а.а–Д.Амаржаргал а.а

Наймын даваа

1.       Ө.Сүхбат а.х.а–Б.Серик а.а

/түрүүлсэн/        /үзүүрлэсэн/

ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж