18 настай Б өөрөөсөө 11 дүү хүүгийн аминд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2016.09.28-нд нийтлэгдсэн

18 настай Б өөрөөсөө 11 дүү хүүгийн аминд хүрчээ

  • Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг 3.5 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлэхээр өчигдөр төслийн нээлтээ хийлээ. Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэл буюу эрэгтэйчүүд биеийн хүч тэнхээгээ ашиглаж, эмэгтэйчүүд, хүүхэд, ахмадуудыг хүчирхийлэх хэргийн гаралт нэмэгдсэн гэж НҮБ үзсэн байна. Иймээс дээрх гурван байгууллага нийлж 3.5 сая ам.долларын хөрөнгө гарган, хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдлын судалгааг улс даяар Үндэсний статистикийн хороогоор хийлгүүлэхээр боллоо. Мөн ЦЕГ-ын гэр бүлийн хүчирхийллийн талаарх захиргааны тоо мэдээллийн санг боловсронгуй болгож, нэгдсэн цахим мэдээллийн санг байгуулж, одоогийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдийг хамгаалах төвийг томруулж, орчныг нь сайжруулах юм.

  • Дорнод аймгийн Хэрлэн сумын цагдаагийн хэлтэст энэ сарын 06-ний өдрийн 16.34 цагт долоон настай Т тогонд цохиулан эмнэлэгт хүргэгдсэн байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагаар сумынхаа эмнэлэгт хүргэгдсэн хүү нэг өдрийн дараа буюу энэ сарын 07-ны өдөр нас барсан байна. Цагдаагийнхан хүүг гадны нөлөөтэйгээр амиа алдлаа гэж үзэн мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ. Хэргийн мөрөөр явахад 1998 онд төрсөн Б гэгч нь 1992 онд төрсөн С гэгчийн захиалгаар талийгаач хүүгийн аминд хүрсэн нь тогтоогдон, баривчлагдсан байна. Мөн мөрдөн байцаалтын явцад 1992 онд төрсөн С гэгч талийгаач хүүгийн аав Ц-тэй нууц амрагийн холбоотой бөгөөд түүнтэй гэр бүл болохоор хүүгийнх нь амийг бусдад захиалга өгч хөнөөсөнөө хүлээн зөвшөөрсөн гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өчигдөр мэдэгдлээ.

  • Өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 22,23-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хэнтий, Дорнод аймагт ажилласан. Энэ үеэр “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн 21 дүгээр талбайгаар орж үйл ажиллагаатай танилцсан юм. Тус компанийн ажилчид үйл ажиллагаа танилцуулахын зэрэгцээ цаг ухрах, урагшлуулах шийдвэртэй холбоотой Хятадын талтай харьцахад хүндрэлтэй байгаагаа дуулгасан юм. Харин Ерөнхий сайд цаг ухрах, урагшлуулах Засгийн газрын шийдвэрийг цуцлахаар төлөвлөж байгаагаа хэлжээ.

  • Монгол Улс дахь гадаадын хөрөнгө оруулалт 2011 онд 4.6 тэрбум ам.долларт хүрч байсан бол 2016 оны эхний хагас жилийн байдлаар 35 сая ам.доллар болж буурчээ. Хөрөнгө оруулалт буурахад дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн огцом уналт нөлөөлсөн ч төрийн захиргааны байгууллага, хууль хяналтын байгууллагаас олгодог зөвшөөрөлтэй холбогдож байж болзошгүй хэмээн Засгийн газар үзэж, энэ асуудлыг судлах ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтоор ахлуулан байгуулсан юм.Ажлын хэсэг эхний ээлжинд хөрөнгө оруулалт , аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой хууль тогтоомж, дүрэм журмын жагсаалтыг гаргаж, захиргааны хэм хэмжээний актуудыг хянасан байна.

  • Ирэх аравдугаар сарын 19-нд болох орон нутгийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид өчигдөр /2016.09.27/ үнэмлэхээ гардаж авлаа. Ингэхдээ дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгчид нэр дэвшигчдэд Нийслэлийн Сонгуулийн хорооныхон нэр дэвшигчийн үнэмлэх гардуулсан юм. Хуульд зааснаар нэр дэвшигчид сурталчилгаагаа ирэх аравдугаар сарын 1-нд эхлүүлнэ. Улсын хэмжээнд орон нутгийн сонгуульд 15209 нэр дэвшигч 7006 мандатын төлөө өрсөлдөхөөр бүртгүүлснээс 700 гаруй нь бие даагч, бусад нь намаас нэр дэвшигчид юм.

  • Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар Ерөнхий хорооны гишүүнээр тус яамны дэд сайд Б.Цогтгэрэл, мөн тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ахлах референт, орчуулагч Н.Буяндэлгэр нарыг томилсон билээ. Тэгвэл дээрх албан тушаалтнууд нь УБТЗ-д нэг ч өдөр ажиллаж үзээгүй, төмөр замын салбарын жирийн ажилтнаас удирдах албан тушаалтан хүртэлх шат дамжлагийг даваагүй, орос хэлний мэдлэггүй хүмүүс. Өөрөөр хэлбэл Орос-Монголын олон улсын хэлэлцээр үйлчилдэг онцгой байгууллагад ерөнхий хорооны гишүүдээр томилсон явдал төмөр замын ажилчдыг үл хүндэтгэсэн, хувь нийлүүлэгч ОХУ-ын талыг басамжилсан, байгууллагын ирээдүйд шууд нөлөөлөх бүдүүлэг үйлдэл болсон гэж Монголын Төмөр замчдын Үйлдвэрчдийн эвлэлийн холбоо эсэргүүцэж байна.

  • Засгийн газраас ирүүлсэн захиалгын дагуу өчигдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад өрсөлдөгчид Төрийн албаны зөвлөлийн байранд шалгалт өглөө.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж