“Соёолон” групп, “IFI” продакшны хамтын уран бүтээл "Итгэл" уран сайхны кино албан ёсны трейлер цацагдаж эхэллээ. Тус киноны гол дүрд “холливуд” хочтой Б.Амарсайхан, “Guys” хамтлагийн М.Мягмар, кино урлагийн "акул" Ц.Төмөрхуяг, жүжигчин Б.Тэмүүлэн, Б.Батзориг нар тогложээ.
Мөн “Итгэл” киноны найруулагчаар Б.Гарамханд, продюсерээр Д.Мөнхөө, С.Уран нар ажилласан бол уг киноны зохиолчоор жүжигчин Б.Амарсайхан ажилласан байна.
“Үхэхийн цагт хүнийг юутай байсныг нь бус хэн байсныг нь л дурсдаг” хэмээн өгүүлэх "Итгэл" уран сайхны киноны зураг авалт дууссан бөгөөд аравдугаар сарын 7-нд нээлтээ хийхээр товложээ.
А.СҮРЭН