Долларын ханш 7 хоногийн дотор 25 төгрөгөөр өсчээ

Хуучирсан мэдээ: 2016.09.28-нд нийтлэгдсэн

Долларын ханш 7 хоногийн дотор 25 төгрөгөөр өсчээ

Есдүгээр сарын 1-нд 2207 төгрөгийн ханштай байсан ам.доллар 28 хоногийн дараа 65 төгрөгөөр нэмэгджээ. Монгол банкны ханшаар ам.доллар 2275,82 төгрөгийн ханштай байгаа бол евро 2256,47 төгрөгтэй тэнцэж байна. Доллар төдийгүй евро ганцхан өдрийн дотор 14 төгрөгөөр нэмэгдсэн аж. Юань ч бага багаар нэмэгдсээр байна. Эдийн засагчдын зүгээс хөрөнгө оруулалт нэмэгдвэл валютын ханш буурна гэж байгаа ч ойрын хугацаанд энэ нь боломжгүй зүйл юм. Ханшийн өөрчлөлтийг доорх хүснэгтээс харна.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж