Дутерте БНХАУ болон ОХУ-тай ойр харилцаатай байхыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2016.09.27-нд нийтлэгдсэн

Дутерте БНХАУ болон ОХУ-тай ойр харилцаатай байхыг хүсэв

Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте АНУ-аас гадна Хятад, Оростой худалдааны түншийн харилцаатай болж, газар түрээслүүлэхээр шийдсэнээ өнгөрөгч Даваа /2016.09.26/гаригт мэдээлсэн байна.

Түүний хэлж буйгаар удаан хугацааны турш холбоотон байсан АНУ-тай харилцаагаа таслахгүйгээр Хятад болон ОХУ-д худалдаа, арилжааны бүх бүсээ нээлттэй болгохын дээр энэ хоср улсад 120 хүртэл жилээр газар түрээслүүлэх боломжтой гэв. Мөн Дутерте Хятадад айлчилж, тус улсын дарга Си Жиньпинтэй уулзахын сацуу Япон болон ОХУ-д айлчилна гэв.

Ерөнхийлөгчийн албан тушаалаа авсанаас хойш түүний дэгдээсэн хар тамхины дайн нь 3,000 хүний аминд хүрээд байгаа бөгөөд үүнээс үүдэн АНУ-тай таагүй харилцаатай болжээ.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: RT

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж