Трамп, Клинтон хоёр халз мэтгэлцээний тоо баримтууд

Хуучирсан мэдээ: 2016.09.28-нд нийтлэгдсэн

Трамп, Клинтон хоёр халз мэтгэлцээний тоо баримтууд

Трамп халз мэтгэлцээний үеэр Клинтоныг худал хэлсэн гэж 26 удаа буруутгасан бол Клинтон түүнийг 10 удаа тэгж буруутгалаа.

Ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нарын анхны халз мэтгэлцээн даваа гаригт явагдсан бөгөөд түүнтэй холбоотой зарим тоо баримтыг The New York Times сонин мэдээлэв. Жишээлбэл, худал хэллээ гэж Хилларийг Трамп 26 удаа буруутгаад хариуд нь 10 удаа Клинтоноос худалч гэж сонслоо.

Бүгд найрамдагч гурван минутаар илүү ярьж, нийтдээ 44 минут 33 секундын хугацаанд үгээ хэлэв. Хиллари Клинтоны ийм үзүүлэлт 41 минут 21 секунд байлаа. Трамп 1500 үгийг илүү хэлжээ.

Төрийн нарийн бичгийн дарга асанд 17 асуудал, өрсөлдөгчид нь 15 асуудал ногдсон байна. Ардчилсан намын төлөөлөгч бүгдэд хариулсан бол тэрбумтан дөрвөн удаа хариулт өгсөнгүй. 

Nielsen компанийн төлөөгч нарын хэлснээр, халз мэтгэлцээнийг телевизийн 12 сувгаар дамжуулан түүнийг 80,9 сая хүн харжээ. Мэтгэлцээний 60 жилийн түүхэнд ийм үзүүлэлт байгаагүйг тэмдэглэж байна. Гэхдээ энэ тоонд баар, ресторан, оффист нэврүүлэгийг харсан хүмүүсийн тоог оруулаагүй ажээ. Мөн интернэтээр үзсэн хүмүүсийн тоо 3,5 сая хүрсэн байж магадгүй гэнэ.

Трампын сан мэтгэлцээний үеэр 13 сая долларыг цуглуулсан гэж Трамп өөрөө мэдээлэв. Бид 24 цагийн дотор 13 сая долларын хандив цуглууллаа энэ бол эцсийн тоо биш гэж тэр хэлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж