Монголын хөлбөмбөгийн холбоо /МХБХ/-ны “Холбооны цом 2016” тэмцээнд оноолт таарсан “Хүрхрээ” нэгдүгээр лигийн “Бешикташ”, “Гоёо” багуудын тоглолт өчигдөр /2016.09.26/ МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд боллоо.
Нэгдүгээр үеийн эхний хагасын 23 дахь минутад М.Энх-Од тооны харьцааг нээж, “Гоёо” тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Тэд онооны давуу байдлаа ашиглан эхний үеийг дуусгах боломжтой байсан ч 45 дахь минутад “Бешикташ”-ын 17 дугаартай Г.Баттулга онооны харьцааг тэнцүүлсэн юм.
Тийнхүү сүүлийн хагаст шийдвэрлэх тоглолт болж, 61 дэх минутад “Гоёо”-гийн 11 дугаартай довтлогч С.Энхсайхан гоол орууллаа. Үүний араас тоглолтын эхний гоолын эзэн М.Энх-Од 67, 76, 90 дэх минутад дараалан амжилттай довтолж, өнөөдрийн тоглолтод дөрвөн гоол орууллаа.
Нэгдүгээр лигийн аварга “Гоёо”-гийнхон ийн “Холбооны цом”-ын шөвгийн дөрөвт дээд лигийн “Дэрэн” багтай тоглохоор шалгарч байна.
ЭХ СУРВАЛЖ: МХБХ