Дэлхийн улс орнууд иргэлийнхээ эрүүл мэндийн дархлааг сайжруулах тал дээр ямар арга хэмжээ авдаг талаар Их Британийн эмч, эрдэмтэд өргөн цар хүрээтэй судалжээ. Судалгаагаар урьдчилан сэргийлэх тарилга чухал гэдгийг ойлгож байгаа ч европчууд тарилгад итгэдэггүй гэсэн дүн гарчээ. Судалгааны дүнг EBioMedicine сэтгүүлд нийтэлжээ.
67 орны 66000 хүн судалгаанд хамрагдсан бөгөөд судалгаанд оролцогчдын 12 хувь нь вакциныг аюулгүй эм биш гэж үзжээ. Дархлаа сайжруулах эм, тарилгад хандах хандлага улс орон бүрт ялгаатай байгаа нь харагдсан байна.
Урьдчилан сэргийлэх эм, тарилгад хамгийн итгэдэггүй хүмүүс нь францчууд байлаа. Судалгаанд оролцсон францчуудын 41 хувь нь вакциныг аюултай гэсэн бол энэ үзүүлэлт Босни ба Герцеговинад 36 хувь, ОХУ-д 28 хувь, Монголд 27 хувь байжээ.
Харин Зүүн өмнөд Азийнхан вакцинд хамгийн их итгэдэг байна. Тухайлбал, Бангладешийн хүн амын зөвхөн нэг хувь нь түүнийг аюултай гэж үзжээ. Мөн 65-аас дээш насныхан дархлаажуулалтад эергээр ханддаг байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР