Паралимпийн сонирхолтой тоо, баримтууд

Хуучирсан мэдээ: 2016.09.27-нд нийтлэгдсэн

Паралимпийн сонирхолтой тоо, баримтууд

  • Зуны XV паралимпийн наадамд 160 орны 4360 тамирчин спортын 22 төрөлд өрсөлдсөн,

  • Монгол хоёр хүрэл медаль хүртэж, хоёр шагналт байр эзэлж 160 орноос 75 дугаар байр эзэллээ,

  • Наадмын үеэр нийт 2.1 сая тасалбар зарагджээ,

  • Дэлхийн рекорд 220 удаа, паралимпийн рекорд 330 удаа шинэчлэн тогтоогджээ,

  • Хамгийн өндөр тамирчин нь Ираны суугаа волейболын тамирчин Мортеза Мехрзадселакжани байлаа. Түүний өндөр 2.46 метр. Багийнхаа гол найдвар байсан тэрбээр итгэл алдалгүй багаа алтан медальд хүргэж чадсан. Тэрбээр дааврын өөрчлөлтийн улмаас яс нь хэвийн бус хөгжжээ.

  • Пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн +107 кг-д өрсөлдсөн Ираны тамирчин Сиаманд Рахман 300 кг-ыг өргөж, шинэ амжилтын эзэн болсон. Түүний хувьд 300 кг-ыг өргөсөн анхны тамирчин болсон юм.  Тэрээр мөн түүхэн дэх хамгийн хүчтэй эр гэгддэх цолыг аваад байгаа,

  • Малайзын хоёр тамирчин нэг өдөр алтан медаль хүртэхдээ цагийн зайтай аварга болсон нь Риогийн наадмын нэгэн түүхэн амжилтын эзэн болж үлдсэн. Мохамад Пузи 100 метрийн гүйлтийн F20 төрөлд алтан медаль хүртсэн бол үүнээс нэг цагийн дараа Мухаммад Зияад Золкефли бөөрөнцөг түлхэлтийн F20 төрөлд аваргалжээ,

  • Туялзуур сэлэмний төрлийн тэмцээнд Польшийн хоёр тамирчин хүрэл медалийн төлөө өрсөлджээ. Сонирхолтой нь тэд хадам эцэг, хүргэн хоёр байсан юм. Хадам аавыгаа ялж шагналын тавцанд зогсох эрхтэй болсон Адриан Кастро дөрвөн жилийн өмнө өрсөлдөгч Г.Плутагийн охинтой гэрлэжээ. Тэдний хувьд мэдээж бэлтгэлээ хамт хийдэг нэг багийнхан. Харин Риод хүрлийн төлөө таарсан нь нэгэн сонин тохиолдол болж үлдлээ,

  • Тэргэнцэртэй туялзуур сэлэмний төрөлд Хятадын баг тамирчид илүүрхсэн. Тэд нийт 17 авсны 9 нь алтан медаль байжээ. Бээжингийн паралимпэд 13, Лондонд 10-ыг авч байсан,

  • Багийн дүнгээр БНХАУ 107 алт, 81 мөнгө, 51 хүрэл, нийт 239 медаль авч тэргүүлсэн. Айргийн тавд Их Британи, Украин, АНУ, Австрали жагслаа. Багуудыг амжилтаар нь жагсаавал:

                1. БНХАУ 107 + 81 + 51 = 239

                2. Их Британи 64 + 39 + 44 = 147

                3. Украин 41 + 37  + 39 = 117

                4. АНУ 40 + 44 + 31 = 115

                5. Австрали 22 + 30 + 29 = 81

                6. Герман 18 + 25 + 14 = 57

                7. Нидерланд 17 + 19 + 26 = 62

                8. Бразил 14 + 29 + 29 = 72

                9. Итали 10 + 14 + 15 = 39

                10. Польш 9 + 18 + 12 = 39

  • Дараагийн XVI наадам Японы нийслэл Токио хотноо 2020 оны наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 6-д болно.

Пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн +107 кг-д өрсөлдсөн Ираны тамирчин Сиаманд Рахман 300 кг-ыг өргөж, шинэ амжилтын эзэн болсон. Түүний хувьд 300 кг-ыг өргөсөн анхны тамирчин болсон юм.  Тэрээр мөн түүхэн дэх хамгийн хүчтэй эр гэгддэх цолыг аваад байгаа,

Тэргэнцэртэй туялзуур сэлэмний төрөлд Хятадын баг тамирчид илүүрхсэн. Тэд нийт 17 авсны 9 нь алтан медаль байжээ. Бээжингийн паралимпэд 13, Лондонд 10-ыг авч байсан,

Тэргэнцэртэй туялзуур сэлэмний төрөлд Хятадын баг тамирчид илүүрхсэн. Тэд нийт 17 авсны 9 нь алтан медаль байжээ. Бээжингийн паралимпэд 13, Лондонд 10-ыг авч байсан,

Туялзуур сэлэмний төрлийн тэмцээнд Польшийн хоёр тамирчин хүрэл медалийн төлөө өрсөлджээ. Сонирхолтой нь тэд хадам эцэг, хүргэн хоёр байсан юм. Хадам аавыгаа ялж шагналын тавцанд зогсох эрхтэй болсон Адриан Кастро дөрвөн жилийн өмнө өрсөлдөгч Г.Плутагийн охинтой гэрлэжээ. Тэдний хувьд мэдээж бэлтгэлээ хамт хийдэг нэг багийнхан. Харин Риод хүрлийн төлөө таарсан нь нэгэн сонин тохиолдол болж үлдлээ,

Хамгийн өндөр тамирчин нь Ираны суугаа волейболын тамирчин Мортеза Мехрзадселакжани байлаа. Түүний өндөр 2.46 метр. Багийнхаа гол найдвар байсан тэрбээр итгэл алдалгүй багаа алтан медальд хүргэж чадсан. Тэрбээр дааврын өөрчлөлтийн улмаас яс нь хэвийн бус хөгжжээ.

'

Малайзын хоёр тамирчин нэг өдөр алтан медаль хүртэхдээ цагийн зайтай аварга болсон нь Риогийн наадмын нэгэн түүхэн амжилтын эзэн болж үлдсэн. Мохамад Пузи 100 метрийн гүйлтийн F20 төрөлд алтан медаль хүртсэн бол үүнээс нэг цагийн дараа Мухаммад Зияад Золкефли бөөрөнцөг түлхэлтийн F20 төрөлд аваргалжээ,

Багийн дүнгээр БНХАУ 107 алт, 81 мөнгө, 51 хүрэл, нийт 239 медаль авч тэргүүлсэн. Айргийн тавд Их Британи, Украин, АНУ, Австрали жагслаа.

Дараагийн XVI наадам Японы нийслэл Токио хотноо 2020 оны наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 6-д болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж