Хуучирсан мэдээ: 2016.09.28-нд нийтлэгдсэн

Урд хөршийн, төгөлдөр хуурын од Южа Ваныг сонгодог хөгжим сонирхогчид андахгүй. (1987 онд Бээжинд төрсөн. Олон улсын том тэмцээнүүдэд хэдэнтээ түрүүлсэн. Гари Графманы гарын шавь) Южа Ваны албан ёсны вэбсайтаас тоглолтынх нь хуваарийг өчигдөр үзээд алмайрав. Та залхууралгүй, анхааралтай унш даа!

2016 оны 9 дүгээр сарын 7-нд Японы Токиод, 9-нд Нагояад, 10-нд Кумамотод, 11-нд Наганод, 16-нд Хятадын Гуанжоуд, 22-24-нд Америкийн Филадельфиад, 28-30-нд Сан Францискод, 10 дугаар сарын 6-9-нд Далласт, 13-15-нд Канадын Торонтод, 20-22-нд Кливлэндэд, 28-нд Нью-Йоркод, 29-нд Нью-Жерсид, 11 дүгээр сарын 2-4-нд Сан Францискод, 9-нд Сөүлд, 12 ба 13-нд Тайванд, 15 ба 17нд Шанхайд, 18-нд Бээжинд, 20-нд Осакад, 21 ба 22-нд ахин Токиод, 12 дугаар сарын 13-нд Австрийн нийслэл Венад, 15-нд Германы Мюнхенд, 17-нд Швейцарийн Цюрихт, 27 ба 31-нд Израйлийн Тель- Авивт, 2017 оны 1 дүгээр сарын 6-7-нд Бээжинд, 13 ба 14-нд ахиад л Тайваны Тайбэйд, 29-нд Италид, 30-нд Францад, 31-нд Германд, 2 дугаар сарын 2-нд Испанид, 4-нд Шведэд, 5-нд ахиад л Мюнхенд, 7-нд Америкийн хойд Бетэсдад, 8-нд Нью Йоркод, 10-нд Сеатлд, 11-нд Сан-Диегод, 12-нд Коста-Мэсад, 13-нд Санта-Барбарад, 18-нд Санта-Крузэд, 3 дугаар сарын 15-19-нд Шведийн Стокгольмд, 20-нд Испанийн Барселонад, 22-нд Францын Тулузад, 24-нд Италийн Феррарад, 25-нд Флоренцэд, 27-нд Парист, 29-нд ахиад л Германд, 30-нд Люксембургт, 4 дүгээр сарын 2-нд Нидерландад, 4-нд Германд, 6-нд Австрид, 9-нд Португалд, 11-нд Англид, 27-29-нд Италид…

Ээ бурхан минь, энэ охинд амралт гэж алга. (28-30-нд гэдэг нь дараалаад гурван орой концерт тавина гэсэн үг!) Хотоос хот, улсаас улс дамжин “ажлаа хийгч” энэ гайхалтай бүсгүйг ХҮН биш РОБОТ л гэлтэй. Энэ их ачааллыг хэрхэн давдаг бол? Хэцүү, том концертууд тоглоод явах нь байтугай яг ийм хувиарийн дагуу зүгээр онгоцоор нисээд байхад л ядарч унамаар, бэрх төлөвлөгөө байгаа биз? Гэвч энэ нь концертын төгөлдөр хуурчдын хувьд жирийн зүйл аж.

Аливаа амжилтын цаана аугаа хөдөлмөр, итгэмээргүй ИХ ХҮЧ байдаг. Алдартай хүмүүсийг бид АЗТАЙ ХҮН л гэж ярьдаг. АЗ… Гэвч бүтээлч хүмүүсийн бүхэл амьдралаа золиослон байж хүрдэг амжилтыг ийм хямдхан үгээр үнэлэх нь чамлалтай. Дээрх хувиарийг үзээд зарим нь “Ийм их тоглолт хийгээд яасан шуналтай юм бэ!” гэж бодож ч мэднэ. Үнэндээ тэр мөнгө, нэр олох гэсэндээ биш байнгын “формтой” байх гэсэндээ л ийн, тасралтгүй хөгжимдөж яваа болов уу! Юмыг сурсан шиг сурч, хийсэн шиг хийдэг хүн бахархмаар.

Римский-Корсаковын “Хэдгэнийн нисэлт”-ийг хөөрхөн Южа Ван хэрхэн “машиндах”ыг сонирхоцгооё.

(нэг минутын богино бичлэг болохоор нь сонгов)

Л.Өлзийтөгсийн нүүр номоос авав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж