Дэлхийн эдийн засгийн чуулгаас (ДЭЗЧ) гаргадаг өрсөлдөх чадварын чансаагаар ОХУ дөрөв дэх жилдээ дараалан байраа урагшлуулж чадлаа. Энэ жилийн чансаанд тус улс өмнөх жилийнхээс байраа хоёр шатаар ахиулан Италийн өмнө, 43-т бичигдлээ.
ДЭЗЧ тайлбарласнаар, ДНБ-ний уналт ба нефтийн үнэ бууралт зэрэг зэрэг сөрөг үзүүлэлтүүд байсан ч ОХУ нь эзлэх байрлалаа ахиулж чаджээ. Үүний хажуугаар авлигатай тэмцэхэд тодорхой хэмжээний ахиц гаргажээ. Тус улс дахь авлига л бизнес явуулахад гол саадын нэг болж байна.
Хуучин Зөвлөлтийн орнуудаас Азербайжан (37 –р байр), Литва (35), Эстони (30) хамгийн сайн үзүүлэлтэй байна. Казахстан 11 шатаар доошлон 53-рт, Украин зургаан байрлалаа алдан 85-рт бичигджээ. Белорусь уг чансаанд орсонгүй.
Уг чансааг тэргүүлэгчид харин гурав өмнөх жилийн байдлаа хадгалан үлдлээ. Швейцари, Сингапур, АНУ гэсэн дарааллаар дээрх орнууд ДЭЗЧ-гаас гаргадаг чансааг тэргүүлсэн хэвээр байна. Япон хоёр байрлалаар ухарч 8-рт, Хятад 28-р байранд бичигдлээ. Хятадын үзүүлэлт BRICS-ийн бүлэг дотор хамгийн өндөр байгаа. Энэтхэг шууд л 16 шат алгасан 39-рт бичигджээ.
ДЭЗЧ нь улс орнуудын өрсөлдөх чадварын чансааг 110 гаруй үзүүлэлтээр гаргадаг. Тухайлбал, дэд бүтэц, бараа бүтээгдэхүүний болон хөдөлмөрийн зах зээлийн үр ашиг, боловсролын төвшин, макро эдийн засгийн байдал, инноваци, санхүүгийн зах зээлийн хөгжил гэх мэтийн үзүүлэлтүүдийг тооцдог.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР