АНУ Сирид 400 сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.09.28-нд нийтлэгдсэн

АНУ Сирид 400 сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

АНУ-ын Төрийн Департментээс Мягмар гаригт /2016.09.27/ дайны байдалд байгаа Сири улсад 400 сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон талаар мэдээлсэн байна.

Одоогийн байдлаар Сири улсад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжинд нийт 5,9 тэрбум долларыг зарцуулаад байгаа аж. Засгийн газрын хүн ам, цагаач, дүрвэгчдийн албаны туслах нарийн бичгийн дарга Энн Ричардын хэлж буйгаар АНУ өнгөрсөн жилд нийт 12,500 Сирийн дүрвэгчдийг хүлээж авсан байна. Энэ нь өнгөрсөн жилийн төлөвлөсөн хэмжээ болох 10,000-аас даруй 2500-аар илүү дүрвэгчдийг хүлээж авсан гэсэн үг юм.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: RT

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж