Сүүлийн найман жилийн хугацаанд Саудын Араб анх удаа нефтийн олборлтоо бууруулахад бэлэн байгаагаа мэдэгдлээ хэмээн Bloomberg өнөөдөр мэдээллээ. Саудын Арабын энэ алхам нь нефтийн үнийг тогтворжуулахад ихээхэн тус болох юм. Гэсэн ч Иран Саудын Арабын энэ алхамд саад хийж магадгүй.
“Саудын Араб, Ираны аль аль нь нөхцөл байдлыг өөр өөрсдийн байр сууринаас харж байна” хэмээн Capital Economics-ийн шинжээч Жейсон Туви Bloomberg-т ярьсан байна.
Иран удаан хугацааны туршид нефтийн экспортын хоригтой байсныг Жейсон Туви онцлоод өнгөрсөн жил хориг тавигдсанаас хойш Иран эдийн засгийн хувьд ахин өндийж байгаа. Үүнийг дагаад нефтийн олборлолт, үйлдвэрлэл өсч байна. Харин Саудын Арабын хувьд эсрэгээр зардлаа танах шаардлагатай байгаа хэмээн тэр хэлжээ. Нефтийн экспортоос гол орлогоо олж байсан Саудын Араб нефтийн дэлхийн зах зээлийн үнэ унаснаас шалтгаалан төсвийн хүндрэлтэй тулгараад байгаа юм.
А.ШАРАВ