Клинтон, Трампын мэтгэлцээний онцлох агшин

Хуучирсан мэдээ: 2016.09.27-нд нийтлэгдсэн

Клинтон, Трампын мэтгэлцээний онцлох агшин

Өнөөдөр /2016.09.27/ болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй хоёр нэр дэвшигчийн халз сэтгэлцээн олны анхаарлын төвд байна. Тэд ажлын байр, терроризм, арьс өнгөний үзлийн талаар телевизээр ширүүн мэтгэлцлээ.

Бүгд Найрамдах Намаас нэр дэвшигч Доналд Трамп өрсөлдөгч Хиллари Клинтонг ерөнхийлөгчид байх ёстой цог золбоо, зан араншингүй хүн гэв. Харин Клинтон Трампын татварын орлогоо ил болгохоо татгалзсан явдлыг өгөөш болгон ашиглав.

Нийт таван сая гаруй хүн мэтгэлцээний талаар жиргэсэн бөгөөд түүний 62 хувь нь Трампын талаар, 444000 нь NBS-ийн нэвтрүүлэгч Листер Холтын талаар сайн, муу дүгнэлтүүд байв.

NBS-ийн нэвтрүүлэгч Листер Холт

Трамп  хэлэхдээ тэрээр аудитаар шалгуулж байгаа бөгөөд аудитын шалгалт хийж дуусмагц олон нийтэд дэлгэх болно гэсэн ч Хиллари Клинтоныг мөрдөх ажиллагааны үеэр устгасан 33,000 имэйлээ олонд дэлгэвэл дээрх аудитын шалгалтын дүгнэлтийг олон нийтэд дэлгэх болно гэв.

Харин Хиллари үүний хариуд тэрбээр хувийн имэйл ашигласан нь “миний алдаа байсан” энэ бүхнийхээ хариуцлагыг хүлээж байгаа гэсэн тодорхой хариултыг өгсөн. Гэвч тэрээр NAFTA буюу Хойд-Америкийн чөлөөт худалдааны гэрээний  асуудлыг сөхөхөд байр суурь нь суларч байгаа нь ажиглагдав.

МЭТГЭЛЦЭЭНИЙ ҮЕЭРХ ОНЦЛОХ АГШНУУД:

  • Трамп Клинтонг ерөнхийлөгч байх чадваргүй хүн гэсний хариуд Клинтон төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж байх  үедээ дэлхийн 112 айлчилсан гэв.  

  • Трамп африк гаралтай америкчууд АНУ-д амьд тамд амьдарч байна

  • Клинтон Трампыг цаг уурын өөрчлөлт нь Хятадын булхай гэж хэлснийг нь хурц шүүмжлэв

  • Трамп, Хиллариг ИУ бүлэглэлийн эсрэг маш сулбагар арга хэмжээ авч байгааг онцлохын сацуу Иранд зөөлөн хандаж байгааг шүүмжлэвТрамп: “Та ИУ бүлэглэлтэй энэ насаараа л тэмцлээ гэв.

  • Клинтон: “Трамп бол эмэгтэйчүүдийг гахай, нохойгоор нь дууддаг,эмэгтэйчүүдийг эрчүүдтэй адилхан ажиллахаас нааш ижил хэмжээний цалин авах ёсгүй гэж үздэг хүн гэв.

Мөн түүнчлэн Клинтон Трампыг ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг түүний имэйлийг хакердуулах санал тавьсан хэмээн “довтлов”. Тэрээр хэлэхдээ “Трамп Владимир Путинд маш найрсаг ханддаг. Америкчуудыг хакердуулах зорилгоор Путиныг урьсанд би маш их гайхсан.Энэ бол байж боломгүй зүйл…Доналд командлагч байхад тохиромжгүй хүн ” гэв.

Энэхүү мэтгэлцээн нь гурван үе шаттай үргэлжлэх бөгөөд эхнийх нь өнөөдөр болж өндөрлөв. АНУ-ын сонгогчид ирэх арван нэгдүгээр сарын 8-нд саналаа өгөх юм. 

Г.АНУДАРЬ

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж