Засгийн газраас ирүүлсэн захиалгын дагуу Төрийн албаны зөвлөлөөс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Эрчим хүчний яамдын Төрийн нарийн бичгийн даргад өрсөлдөх нэр дэвшигчдийг өнөөдөр бүртгэж дуусчээ. Харин маргааш шалгалт авах юм байна.
Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Увс, Говь-Алтай, Дорноговь, Төв, Хэнтий, Увс аймгийн Тамгын газрын дарга нарыг тодруулах сонгон шалгаруулалтыг хуваарийн дагуу маргааш авахаар болоод байна.
Г.ДАРЬ