Монголын хөрөнгийн биржийн мэдээлж байгаагаар өнөөдөр буюу 2016 оны есдүгээр сарын 27-ны өдөр Засгийн газрын үнэт цаасыг арилжсан байна. Анхдагч зах зээлийн арилжаагаар 39 долоо хоног буюу есөн сарын хугацаатай жилийн 16.964 хувийн хүүтэй, 64,818 ширхэг буюу 6.4 тэрбум, 52 долоо хоног буюу нэг1 жилийн хугацаатай жилийн 17.00 хувийн хүүтэй үнэт цаасанд 49,580 ширхэг буюу 4.9 тэрбум төгрөгийн үнэт цаас худалдан авах захиалга ирснээс Сангийн яамны зүгээс нийт 99.580 ширхэг буюу 9.9 тэрбум төгрөгийн богино хугацаат үнэт цаасыг нийлүүллээ.
Энэхүү арилжаанд МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниуд дараах байдлаар оролцов.
1. 39 долоо хоногтой ЗГҮЦ /9 сар/
- "БиДиСек ҮЦК" ХК 28,870
- "Голомт Секьюритис ҮЦК" ХХК 11,269
- "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК 9,200
- "Монсек ҮЦК" ХХК 280
- "Новел Инвестмент ҮЦК" ХХК 245
- "Дэү Скьюритис Монгол ҮЦК" ХХК 112
- "Стандарт Инвестмент ҮЦК" ХХК 24 Нийт 50,000
2. 52 долоо хоногтой ЗГҮЦ /1 жил/
- "БиДиСек ҮЦК" ХК 42,632
- "Дэү Скьюритис Монгол ҮЦК" ХХК 4,482
- "Гаүли ҮЦК" ХХК 2,000
- "Новел Инвестмент ҮЦК" ХХК 466 Нийт 49,580