Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд $5.7 сая зарцуулна

Хуучирсан мэдээ: 2016.09.27-нд нийтлэгдсэн

Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд $5.7 сая зарцуулна

Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг 3.5 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлэхээр өнөөдөр төслийн нээлтээ хийлээ. Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэл буюу эрэгтэйчүүд биеийн хүч тэнхээгээ ашиглаж, эмэгтэйчүүд, хүүхэд, ахмадуудыг хүчирхийлэх хэргийн гаралт нэмэгдсэн гэж НҮБ үзсэн байна. Иймээс дээрх гурван байгууллага нийлж 5.7 сая ам.долларын хөрөнгө гарган, хүчирхийллийн өнөөгийн нөхцөл байдлын судалгааг улс даяар Үндэсний статистикийн хороогоор хийлгүүлэхээр боллоо. Мөн ЦЕГ-ын гэр бүлийн хүчирхийллийн талаарх  захиргааны тоо мэдээллийн санг боловсронгуй болгож, нэгдсэн цахим мэдээллийн санг байгуулж, одоогийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдийг хамгаалах төвийг томруулж, орчныг нь сайжруулах юм.

НҮБ-аас 2015 онд хийсэн эдийн засаг, нийгэм соёлын эрхийн хорооны судалгааг үзэхэд жендэрт суурилсан хүчирхийлэл, энэ дотроо гэр бүлийн хүчирхийлэл цаашид өсөх хандлага ажиглагджээ. НҮБ-ын Хүн амын сан Монгол Улсад гарч буй гэр бүлийн хүчирхийллийг зогсоох урт хугацаанд хэрэгжих оновчтой эрх зүйн орчин, бодитой өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай гэж үзсэн байна. Ингэхдээ Засгийн газарт техник, арга зүй, санхүүгийн дэмжлэг үзүүлэх нь зөв алхам хэмээн тооцсон гэлээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж