Ухаалаг гар утас хэрэглэдэг хүн бүрт хэрэг болдог зүйл бол гар утасны тогтоогч суурь. Энэ нь нэн ялангуяа жолоо барьж явах үед гар утсаа ашиглах эсвэл өөр ямарваа нэгэн үйлдэл хийж байх үедээ давхар гар утсаа ашиглах үед хэрэг болдог.
Зах зээлд маш олон төрлийн тогтоогч сууриуд худалдаалагддаг ба тэдний нэг нь энэхүү хавчуурган тогтоогчтой суурь юм. Энэхүү суурь нь автомашины сэнс үлээгч хэсэг болон нарийн бүтэцтэй бүхий л зүйлст тогтооход тун хялбар гэдгээрээ давуу талтай.
Соронзтой хэсгээрээ таны гар утсанд наалдаж, налууг тааруулахад ч хялбар. Үнийн хувьд 9,99 ам.доллар.
Т.МӨНХ