ЗГ-ын саналыг Монголбанк эсэргүүцжээ

Хуучирсан мэдээ: 2016.09.28-нд нийтлэгдсэн

ЗГ-ын саналыг Монголбанк эсэргүүцжээ

Монголбанкнаас ипотекийн зээлийн эх үүсвэрийг хэрхэн зарцуулж байгаа талаар арилжааны банкуудад шалгалт явуулж, ипотекийн зээлийг түр зогсоосон. Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Ипотекийн зээлийг үргэлжлүүлнэ. Ингэхдээ 80 ам.метрийг 100 ам.метр болгож нэмэгдүүлэх асуудлыг судална. 100 ам.метрээс дээш орон сууц зээлээр авах бол тухайн компанитай тохиролцох байдлаар зээлд хамрагдаж болно” гэж байр сууриа илэрхийлсэн. Ерөнхий сайдын уг саналыг Барилга хот байгуулалтын яам судлаад, ипотекийн зээлийн журмыг өөрчлөх тухай төсөл боловсруулж, 100 м.кв хүртэлх талбайн хэмжээтэй байруудыг ипотекийн зээлэнд хамруулах асуудлыг тусгаж Засгийн газарт өргөн барьсан.

Гэтэл Монголбанк орон сууцны ам.метрийг нэмэгдүүлэх боломжгүй гэсэн байна. Тодруулбал, төсөв, гадаад төлбөрийн тэнцэл хүндрэлтэй байгаа ийм үед санхүүгийн сахилга батыг эрхэмлэх хэрэгтэй. Барилгын салбар ДНБ-ийн 4 хувь, ажиллах хүчний 9 хувийг бүрдүүлдэг. Өнгөрсөн хугацаанд мөнгө хэвлэх замаар Монголбанк Засгийн газрын алдагдлыг нөхөж ирсэн. Ийм байдал цаашид удаан үргэлжилж болохгүй. Ипотекийн зээлэнд хамрагдах байрны талбайн хэмжээг 100 м.кв болгон ихэсгэх асуудлын хүрээнд өмнө нь байр авсан гурван мянга орчим өрхийн л асуудал байгаа. Эдгээр өрхүүдийг найман хувь руу шилжүүлэхэд 500 тэрбум төгрөг шаардлагатай. Ийм асуудал дээр бид зах зээлээ бүхлээр нь хөдөлгөх асуудлыг сөхөж болохгүй” гэсэн тайлбарыг Монголбанкнаас өгчээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны байр суурийг хэлэлцэж магадгүй гэсэн мэдээлэл байна.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж