Самсунг 7-г худалдаанд гарах хугацаа хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2016.09.26-нд нийтлэгдсэн

 Самсунг 7-г худалдаанд гарах хугацаа хойшиллоо

Самсунг компанийн мэдээлснээр Галакси Нөүт 7 загварыг зах зээлээс эргүүлж татсантай холбоотойгоор Өмнөд Солонгост тус  гар утсыг дахин шинэчлэн худалдаанд гаргах хугацааг хойшлуулжээ.

Samsung Note 7

Тус гар утасны батарей хэт халж хэрэглэгчдэд гэмтэл учруулснаас дэлхийн зах зээл дээрээс Галакси Нөүт 7 загварын нийт 2,5 сая гар утсыг эргүүлэн татаад байгаа юм.

Хэдийгээр энэ сарын 28-аас эхлэн дахин худалдаанд гарахаар төлөвлөгдөж байсан боловч хойшлон хамгийн эртдээ аравдугаар сарын 1-ээс худалдаанд гарахаар болсон байна.

Энэ сарын 2нд Самсунг тус гар утсыг худалдаалахыг зогсоох, зарагдсан гар утсуудыг солих талаар мэдээллэхийн сацуу хэрэглэгчдээсээ уучлалт гуйсан юм. Түүнчлэн компанийн зүгээс дээрх гар утсыг хэрэглэхгүй байхыг хэрэглэгчдээсээ хүссэн байна.

Самсунгын мэдээлснээр Өмнөд Солонгост 200,000 хэрэглэгч гар утсаа буцаасан бөгөөд үүнтэй ижил хэмжээний хэрэглэгчид мөн худалдаж авсан гар утсаа буцаахаар зэхэж байна.

Г.Анударь

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж