М.Зоригт кино продюсэлж, Л.Эрдэнэчимэг ногоо ургуулж байна

Хуучирсан мэдээ: 2016.09.27-нд нийтлэгдсэн

М.Зоригт кино продюсэлж, Л.Эрдэнэчимэг ногоо ургуулж байна

Өнгөрсөн парламентын гишүүд юм юм л хийж байх шиг байна. Эдгээрээс юу хийж байгаа нь хамгийн тодорхой, мэдээллээ нээлттэй өгч байгаа нь М.Зоригт. 2016 оны шинэ жилээр Дорнод нутгийнхаа цэнгүүнд очихдоо сонгуулийн дараа кино урлагт хүчээ үзнэ гэж мэдэгдэж байсан нь үнэн байжээ. “Шүүдэр дундуур” нэртэй киноны продюсэрээр хэрхэн ажилласан тухайгаа тэрбээр өөрийн олон нийтийн сүлжээндээ дэлгэрэнгүй мэдээлж байсныг монголчууд бүгд мэднэ. Тэрхүү кино нь ирэх сарын эхээр нээлтээ хийх аж.


Харин эрхэм гишүүн асан Л.Эрдэнэчимэг Тавантолгойн хэрүүлээ мартан өвс ногоо үрслүүлсэн шиг яваа бололтой. Олон нийтийн сүлжээнд угийн идэвхтэй Л.Эрдэнэчимэг сонгуулиас хойш хэсэг чимээгүй байсны эцэст “21 хоногтой үрсэлгээнүүд” гэсэн тайлбартайгаар энэ зургаа оруулжээ. УИХ-ын дарга З.Энхболдыг аялдан дагагчаар сүүлийн хоёр жил тодроод байсан Л.Эрдэнэчимэг улс төрөөс ангид амар амгалан байгаагаа ийнхүү харууллаа.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж