“Хязгааргүй” ятгын тоглолт анх удаа болно

Хуучирсан мэдээ: 2016.09.26-нд нийтлэгдсэн

“Хязгааргүй” ятгын тоглолт анх удаа болно

Монгол улсын Морин хуурын чуулгын ятга хөгжмийн квинтет буюу тавал анх удаа “Хязгааргүй” бүрэн хэмжээний тоглолтоо есдүгээр сарын 29-нд тавих гэж байна. Энэ үеэр бид ятга хөгжмийн яруу дуугаралтыг мэдрүүлж, энэ хөгжмийн хөгжил болон ятга хөгжмийн уран чадварын үзэгчдэдээ харуулахыг зорьж байгаа бөгөөд монгол үндэсний сонгодог бүтээлүүд, тухайлбал “Мандухай сэцэн хатан” киноны хөгжмийн ятгын тавалд зориулсан шинэчилсэн найруулга, мөн орчин цагийн шинэ бүтээлүүдийг ч тоглох юм. Монгол улсын морин хуурын чуулга нь баялаг бүрэлдэхүүнийхээ хүрээнд урьд нь цөөхүүл хөгжмийн, нумт хөгжмийн бүрэлдэхүүний зэрэг өвөрмөц тоглолтууд зохион байгуулж байсныг үзэгчид андахгүй. Энэ удаагийн тоглолтын хөжгимчид нь Э.Оюунтуяа, О.Мөнхтогтох, Ж.Уранцэцэг, П.Дэлгэрцэцэг, А.Жамбалсүрэн нарын ятгын квинтет юм.

Морин хуурын чуулгын ятга хөгжмийн квинтетийн “Хязгааргүй” тоглолтын хамтран зохион байгуулагчаар “Lean In Mongolia” байгууллага ажиллаж байна. Даяаршил, олон талт соёлын нийлмэл болсон энэ эринд хүн бүрийн тэгш оролцоог дэмжих, амьдралын зорилго мөрөөдлөө хэрэгжүүлэх итгэлийг бэхжүүлэх уриатай “Lean In Mongolia” нь хүн бүрийн хүсэл, тэмүүлэл, түүндээ хүрэхэдэд хязгаар үгүй гэх санааг уг тоглолтоор хүргэхийг зорьж байгаа юм.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж