Хиллари Клинтоныг эхний мэтгэлцээнд ялсан гэжээ

Хуучирсан мэдээ: 2016.09.27-нд нийтлэгдсэн

Хиллари Клинтоныг эхний мэтгэлцээнд ялсан гэжээ

Улаанбаатарын цагаар өнөөдөр өглөө 09.00 цагт явагдсан АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Хиллари Клинтон, Дональд Трамп хоёроос Хиллари Клинтон илүү давуу байсан гэж америкчууд үзжээ. 90 минут үргэлжилсэн мэтгэлцээний дараагаар телевизийн CNN суваг олон нийтийн санаа бодлыг тандсан судалгаагаар ийм дүн гарчээ.

Санал асуулгад оролцогчдын 62 хувь нь Хиллари Клинтоныг илүү байсан гэжээ. Харин Дональд Трампыг илүү байсан гэж 27 хувь нь үзжээ.

Асуулгад хариулагчдын үзэж байгаагаар Хиллари Клинтон асуултад илүү оновчтой хариулж, санаагаа зөв илэрхийлэхээс гадна өнөөгийн нөхцөл байдлын талаар илүү ойлголттой болохоо харуулсан гэжээ.

Мөн оролцогчдын тал хувь нь мэтгэлцээн тэдний хэнийг дэмжиж байгаа байр суурийг өөрчилж чадаагүй гэсэн байна.

Санал асуулгад оролцогчдын 41 хувь нь Ардчилсан намыг, 26 хувь нь БНН-ыг дэмжигч байсныг CNN онцоллоо.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж