АНУ-ын Ардчилсан нам ба Бүгд найрамдах намын нэр дэвшигчдийн хэлсэн үгнүүдэд уг хэвлэл задлан шинжилгээ хийжээ. Нэр дэвшигчдийн хэтрүүлэг, алдаа, баримтын талаар чимээгүй өнгөрсөн тохиолдол зэргийг тэдний хэлсэн үг, “Твиттер” дэх бичлэг зэргээс сэтгүүлчид ба улстөр судлаачид хайжээ.
Тогтоогдсоноор, Хиллари Клинтон дундажаар 12 минут бүрт алдаа гаргадаг байна. Харин түүнтэй өрсөлдөгчийн хувьд тэр нь “нэлээд их” байна. Трамп гурван цагийн ярилцлага өгөхдөө 3 минут 25 секунд тутмын хэтрүүлэгтэй ярьж байв.
Трамп тавхан хоногийн дотор 87 удаа алдаатай зүйлийг зүтгүүлж байсан гэж Politico сэтгүүл тоолов. Бүгд найрамдагч худлаа баримт, жижиг зөрөө, өөрийн улс төрийн зөрөлдөөн зэргээр “баригдсан” байв.
Клинтон тав хоногийн дотор найман алдаатай мэдэгдэл хийсэн ба тэр нь эрүүл мэндийн болон хувийн сүлжээгээр албан баримтыг явуулж байсантай голчлон холбоотой байжээ. Сэтгүүл тэмдэглэснээр Трамп олон удаа ярьж, үг хэлж байсан учраас алдаа нь илүүтэй гарсан гэж дүгнэв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР