И.Нарантуяа: Ажил авахад л байсан зүйлүүд

Хуучирсан мэдээ: 2016.09.20-нд нийтлэгдсэн

И.Нарантуяа: Ажил авахад л байсан зүйлүүд

Хүүхдийн төлөө үндэсний төвийн газрын дарга асан И.Нарантуяа нь төсвийн хөрөнгөд хайр гамгүй хандаж, 8 сая төгрөгөөр төгөлдөр хуур авч, албан өрөөндөө душ байгуулсны дээр үнэтэй тансаг тавилгаар өрөөгөө тохижуулсан зэрэг мэдээлэл цацагдаад буй. Энэхүү мэдээллийн мөрөөр бид утсаар холбогдож дараах асуултад хариулт авлаа.

-Та Хүүхдийн төлөө үндэсний төвийн газрын даргаар ажиллаж байхдаа 8 сая төгрөгөөр төгөлдөр хуур, үнэтэй тавилгууд худалдан авч, өрөөгөө тохижуулж, ажлын өрөөндөө душ байгуулсан юм уу. Ийм мэдээлэл цацагдаад байна?

-Ажил өгсний дараа янз бүрээр л бичдэг. Тэр нь л юм болов уу даа. Анх намайг Хүүхдийн төлөө үндэсний төвийн газрын даргаар томилогдон ажил авахад төгөлдөр хуур байсан.

-Тэгвэл душ байгуулсан гэх тухайд?

-Хүүхдийн байгууллага тиймэрхүү зүйлээр хангагдсан байх ёстой. Угаасаа би төсвийн мөнгийг тансаг тавилгад зарцуулсан зүйл  байхгүй шүү дээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж